Tuesday, August 9, 2011

Би ядуу хүнд дургүй! Амьдралд тэмцсэн нь л хождог!

Саяхан Yuna-ын нүүрний номон дээрх пост бас хонгор Мишаагийн ээжтэйгээ хийсэн яриаг уншаад нэг бичлэг бичмээр санагдлаа.

Амьдрал дэндүү баялаг бас боломжоор дүүрэн байдаг гэдэг үгийг би өөртөө хэлэх дуртай. Үнэхээр л бид эрүүл саруул, амьдарч байгаа цагт амьдарсан шиг амьдрах нь үүрэг гэлтэй. Хүнд хэцүү бүхэн зүгээр л үл ойлголцол эсвэл харилцаж чадахгүй байгаагаас үүдэлтэй гэж би боддог. Хэн нэгнээс бэлэнчилж эсвэл гуйж амьдрах гутамшигтай биш гэж үү? Эр ч бай эм ч бай өөрийн хүчээр нөгөө яриад байдаг амьдралын баялагаа бүтээнэ гэдэг гайхамшигтай.

Ядуу хүнд би дургүй. Нээх баян таргандаа ч тэгж байгаа юм биш. Ядуу гэдэг эд материалын хомсдолоос эхлээд сэтгэлгээний ядуурлыг хүртэл хамааруулж хэлж байгаа хэрэг. Чадаж байгаа чаддаг хүмүүсээр би бахархаж, тэднээс суралцахыг хүсдэг. Тийм хүн миний амьдралд нэг л тохиолдсон тэр бол миний ЭМЭЭ. Үнэхээр гайхамшигтай эмэгтэй. Юун бурхан бурхан гэж ер нь байдаг ч юм уу. Эмээгийнхээ сайн сайхан бүхнийг, тэр их хүч, тэр гайхалтай ухаан, гоо үзэсгэлэнг өөртөө шингээхийг би үргэлж хичээдэг. Ялгаа нь би хүн бүрийг эмээ шиг өрөвдөж, хайрлаж, өршөөж чаддаггүйд л байдаг.

Яахав залуу байгаа болохоор тэр нарийн ширийнийг нь ойлгодгү ойлгохыг ч хүсдгүйтэй холбоотой байх.

Мөрөөдөлтэй байжийж амьдрал утгатай болдог гэж Мишаагийн ээж хэлсэн байсан. Би гэтэл юу хүсч мөрөөдөхөө мэдэхгүй болсон нь харамсалтай... Олон жилийн өмнө дэндүү их хүсэл мөрөөдөлтэй байсан миний мөрөөдлийг хэн нэгэн эсвэл тэдгээр хүмүүс үгүй хийснээс болсон байх...

Одоо бол зүгээр мөрөөдөхөөс ч айдаг эсвэл хүсэхээ больчихсон байх....

Харин хүч чадалтай, мөнгөтэй, бардам байх л чухал гэж би боддог. Тийм болохын төлөө би өдөр бүр тэмцдэг! Тэр цагт:



Wednesday, July 20, 2011

Waiting for...

Хэзээ яахыг нь мэдэхгүй хүлээсээр л... Болох болов уу? Бүтэх болов уу? Би чадах уу? Гэхдээ л хүлээхээс өөр аргагүй...

Monday, June 13, 2011

The End

За хөөрхий би гэдэг хүн ёстой жинхэнэ 25-ны жил оржаагаагаа мэдрэх шэг болжээнаа. Уг нь эхлэл нь давгүй л байсын...

Одоо тээд шинэ ажилд орлоо. Байхгүй ажилдаа түүртээд ядарч үхэх гээд дээр нь нэмээд мэргэжлээрээ ажиллах сонирхолгүй болцыму эсвэл хүмүүс нааг дургү болгоод байгааму? Бүр халшраад сүүлдээ би ер нь чадкум байна гэж бодох ч шэг. Зүгээр л нусаа хацартаа наажээ ш д. Нөгөө мундаг өөртөө бардаад, би оргилд нь гарцан гээд байсан хүн юу ч чадку амьтан болж хувирчлөө хөөрхий... Ridiculous!


За тээл нэг сайхан юм хум санаж сэдээл яг хийх гээл бүтэх гээл гоё байж байгаал гэнэт болохгүй болоол бөөн асуудал, нерв үүсгээ хаячихын. Энэ одоо хэвийн юм уу гүму бүү мэд. Одоо бүр гайхаад юу ч байсан бүткү би ер нь их азгүй, одгүй гар гэж бодох боллоо чааваас... Hm very funny!


Хүүе за тэр гайгүй нээх эрүүл мэндийн асуудалтай хүн гарч ирлээ. Яг нэг айр өвчинд баригдаад байгааму гэхээр үгүй тэгсэн хэрнээ жижиг сажиг харшил энэ тэрхэнд бол дарлуулаастай тэ? Айр гоё кайфтай байна аа тэхдээ ингээд байхаар гэж шаассссссссссссс... Хуцна бэз!

Одооо ойр дотны найз нөхөд хамаатан садан юу байдын хүмсүүдээсээ бол сураг тасарсан. Байгаагаас нөхөр л байна осолдохгүй. Тээд бүгдэнтэй нь муудаад, хэрэлдээд (нээх сүйдтэй хэрэлдээгүй л дээ) үл ойлголцоод байхын... Хажууд нь одоо бас юу вэ? (Бодвол би асуудалтай байгаа байх аа)

Ер нь амьдралд болж бүтэж байгаа юм юу ч алга. Нээрээ бүр сүүлдээ үхчмээр санагдаад байхын. Тэхкү яахын юу ч бүткү, яаж ч чадку ийм галзуурмаар байхаарчэн...

Юу ч хиймээргүй хэнтэй ч яримааргүй яамаар ч үгүй байж үзсэн үү та? Хэрэв үгүй бол сүүлийн хэдэн сар миний мэдэрч байгаа ганц мэдрэмж... Магадгүй би удахгүй талийгаач болох гэж байгаа байх аа!!! Хм тэгвэл сайн л бэз үхэхээс лав айхгүдэг.

Зүгээр бачуурч үхэх гээд бүх юм давхцаад айр гэцүү байна. Уйлж чадку, сэтгэлээ онгойтол ярьж, зөвлөх ч хүн алга (нөхөр зайлуул хажууд сандраад эсвэл уурлаад сууж байгааг эс тооцвол...)!

Ядхад санаа зовох юм яасан их юм бэ? Новш гэж

Тэхээр өөрийн ганц өмч болсон блогтоо нэг сайхан хараал хэлээд орилоод авчихая аа. Ёоо зайлцан ёстой нээрээ н..., п...а, л...р, ш.. л д.., юу вэ нээрээ хуцөөөөөөөөөөөө за!ААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААА...

PS: Энэ бүхэн удахгүй дуусаад би энэ бээгийгээ умшаад инээгээд суужээн гэдэгтээ итгэжээн!

Sunday, June 5, 2011

Гудамжны танхай этгээд байсан бол би....

Гудамжны танхай этгээд хэнээс ч юунаас ч айдаггүй. Тийм учраас амьдралын зорилго, хариуцлага гэж тэрэнд үгүй. Хэнийг ч хамаагүй зодож, юу хүссэнээ дээрэмдэж, тонож авдаг учраас мөнгө олох, хэрэгцээгээ хэрхэн хангах вэ? гэж мэдрэлээ барахгүй нь сайхан...

Хэнд ч итгэж болохгүй бас хэн ч чамайг өрөвдөх учиргүй. Бүх хүнийг новш, шаар, хэнд ч хэрэггүй амьтан гэж харах учир нэг бол алаад хаячихна эсвэл нүдэнд өртөөгүйдээ баярлаж явах ёстой гэж бодно.
Хүн хутгалахад хамгийн тохиромжтой хутга бол загасны хутга. Хутга нь хэт нарийхан бол хугарчихдаг бас хүнийг хутгалсны дараа үхүүлэх хамгийн сайн арга бол уушгинд нь агаар оруулах. Тэгсэн цагт өнөөх хэнд ч хэрэггүй амьтан баараггүй үхэх болно.

Чи түрүүлж алахгүй бол чамайг алах учир байнга сонор сэрэмжтэй байж эвгүй харсан нэгнийг хэвтэрт ортол нь зодох ёстой. Зодно гэснээс сайн зодолдож сурах нь танхай новш байх нэг үндэс болно гэдгийг мартаж болохгүй.

Дэндүү сайхан биш гэж үү? Ийм амьдрал, нэг л өдөр гудамжинд алуулаад дуусах богинохон боловч амар хялбар амьдралыг туулна гэдэг...

Үхтэрээ архи ууж, тамхи татаж, хэнийг ч хайрлаж хайрлуулалгүйгээр богинохон боловч нэр алдараа дэндүү зэвүүн, харгис новш байсан гэж дуурсгаад үхэхийг л хүсч байна!


PS: Солонгос иймэрхүү кононууд үзэхээр бүр нэг ингэж амьдарсаар байгаад үхчмээр санагдаад байхын. Энэ яг нүгэл шүү!

Friday, May 6, 2011

Home sweet home

Зиак зиак тэхээр сүүлийн нэг сар маш завгүй байлаа. Учир нь тусдаа гарах их ажилд ханцуй шамлан орсон хэрэг л дээ...

За тамин түмэн минь энэ тусдаа гарна гэдэг болбоос амар ажил биш ажээ. Хэхэ Байр аваад хоёр биендээ тохирсон хөөрхөн 2 өрөө гэртээ тухалж эхлэх нь тэр дээ. Ер нь бол залуу улс учир нээх хоёр биенийхээ хүчинд тохижно ч гэж юу байхав. Тээл манай хүний аав ээж, миний өвөө эмээ гээд хүмсүүд асар их сэтгэл зүй, хөрөнгө хүч, эд материалын тусламж үзүүлсээн...


Би гэдэг хүн чинь ажилсаг гэрийн эзэгтэй, халамжит хань ижил болно гэдэгтээ бат итгээд сууж байгаа шүү дээ. ккк Гэснээс тусдаа гарахаар ёстой нөгөө сайн, муугаа мэдэлцхиймаа. Сайн муусаад ч байх юу байхав би л хамаг булайгаа сайхан дэлгэж өгчээ ш д... Архи уухаа больчиж болно оо доо хүн ер нь уухгүй л гэвэл санааных гэдэг чинь үнэн л үг ш дээ нээрээ гэж хадуурах ч яахав. Хоол хийж чадкун гор одоо л гарчээн. Манай хүн л хөөрхий хоол ундаа хийхийн. Тээд өглөө эрт босч ер нь бол сурчээ ш д. Тольны өмнө эргэлдсээр байтал арай хийж амжихын ямар сайндаа нөхөр хувцас индүүдэж өгөхөв дээ. Лүдийн шүү нээрээ тэ? хэхэ


Гэснээс өөрийн гэр орондоо тэрийгээд хэвтэх ч нээрээ жаргал юм аа! Тээд хоёулаа амралтын өдрөөр дэлгүүрээр яваал гэртээ хэрэгтэй юмаа цуглуулаал гоё л байна. Хэхэ харахаар бүгд л хэрэгтэй санагдаад аваал баймаар санагджээ ш д. Нөгөө эдийн шуналтай хувцас хунар мөрөөддөг хүн чэн ерөөсөө л түмпэн сав, аяга халбага авахыг хүсээстэй... ХҮСЭЭСТЭЙ гэдэг үгэнд өргөлт өгөөрэй хө! Мөрөөдөж байгаа гэж арай ч хэлээгү байгааз? хэхэ

Хамгийн сайхан нь гэр бүлээрээ байна, гэр бүлийн жаргалыг мэдрэх нь байна. Манай хүний аав, ээж их сайхан улс юм. Би ерөөсөө хадам аав, ээж гэж дуудаагү. Хадам гэхээр муухай үг шиг санагдаад байдымаа.... хэхэ Тээд бараг эрхлээд байгаам бэшүү? Лаг гоё ойр дотно, халамжтай уур амьсгал бүхий гэр бүл учир би ч түүнд нь шингээд л байгаа. Энэ мэдрэмжийг бүр мартах шахжээ...


PS: Гэснээс гэр тохижуулахад айр их мөнгө орхымаа. Бид 2 хамаг мөнгөө гэртээ зарцуулаад л байхаар үнэн миа байхымаа... Хурдан тохижиж дуусаад гоё дэлгүүр хэсхийнсэн.... Тэр нэг гоё дэлгүүрт орж шукаадмаар байхад даа!

Wednesday, April 27, 2011

Эмээгийн нууцууд...

Би нээрэн эмээгээ аягү мундаг бас миний харж байсан хамгийн эмэгтэйлэг, жинхэнэ lady гэж хэллүү? ккк Зиак тэгэхээр аавын сургааль алт, ээжийн сургааль эрдэнэ гэдэг бол миний хувьд эмээгийнхээ алмазан сургаалиар л өдий хүртэл амьдарсан хүн дээ...

Миний эмээ гайхалтай сайхан сэтгэлтэй бүсгүй. Хүний хүнийг хүртэл өөрийн хүүхдүүдээс илүү хайрлаж чаддаг агуу сэтгэл, энэрэнгүй нинжин хайр нь хаанаас ундардагийг би одоо ч мэддэггүй. Тэр хүний мэдрэмж гэдэг бол агуу. Үхтэл үр харам гэдэг үгийг утгаар нь мэдрүүлж байгаа хүндээ. Хэдэн хүүхдийнхээ төлөө сэтгэл зүрхээ, хайраа, энергиэ, амьдралаа бүхлээр нь зориулсан юм миний эмээ. Жижигхэн бүр хэн ч анзаарахааргүй зовлонг хүртэл мэдчихээд нимгэлж өгдөг бурхан бол миний эмээ. Гунигласан, ядарсан, сэтгэл зовсоныг бол андахгүй. Харин баяр жаргалтай үед хамтдаа үнэн сэтгэлээсээ баярладаг хүн шүү дээ. Эмээ минь л хамт байвал надад бурханы хэрэг ч алга даа...

Гоо үзэсгэлэнгийн туйл шүү дээ. Нүүрний арьс нь одоо хүртэл гөлгөр, дөнгөж 20 гарч буй биднийхээс ч цэвэр, булбарай, гэрэлтсэн гээд боддоо... Үргэлж биеэ арчилна. Бага байхын л үргэлж үсчин гоо сайхан ороод л нүүрээ арчлаад л явна. Одоо хүртэл хэвээрээ. За тэр мэдрэмж, хувцасны зохицолыг бол жинхэнэ мэргэжлийн хүн шиг мэднэ дээ. Брендийн хувцасанд шунадаг миний сонирхолыг ганц хөглөж өгдөг хүн маань. Хүссэн бүхнийг минь авч өгсөөр одоо хэдийн 20 жил өнгөрчихсөн байна. Хэчнээн их мөнгийг нь үрсэнээ бодохоос ч айжээн..


Эрчүүдийг бол сөхрүүлнэ ш дээ. Сүхбаатарын Дарьгангын сайхан бүсгүйчүүдийн нэг гэхээр ойлгомжтой байх... ккк Манай дүүгийн нөхөр, манай хүн хоёр хүртэл эмээг гоё сайхныг нь гайхаад үгнээс нь гардаггүй гээд л бодчих. Аймээр уу? хаха

Зиак тэхээр эмээ маань эмэгтэй хүн ямар байх талаар багаас л ярьдаг байлаа. Би даанч сайн сурагч нь биш юм шэг байгаан. Одоо очихоор гоо сайхан орсонгү энэ урт үсээ сайн арчилсангүй гээд загнуулдагаас л ойлгомжтой. Байнга өөрийгөө 1-т тавьж өөрийн хүслээр, гоо сайхнаа хадгалж амьдрах ёстой гэдэг бол хамгийн эхний сургааль. За дараагийн алтан сургааль нь Хүнийг хэзээ ч дорд үзэж, дээрэлхэж болохгүй гэж хэлдэг юм. Учир нь чи өнөөдөр жаргалтай явах ч маргааш зовж явахыг үгүйсгэхгүй учир ядарсан хүнийг өрөвдөж амьдраарай гэнэ. Энэ ч бас үнэн л дээ. Тийм болохоор би дээрэлхүү хүнд их дургүй л дээ.

Эр хүнийг халамжлаад, багахан хайр, анхаарлаа тавиад байхад л үгнээс гардаггүй юм гэж билээ. хэхэ Энэ ч бас үнэн л байх. Гол нь өөрийгөө хамгийн их хайрлах хэрэгтэй гэж хэлдэг юм. Үнэхээр л хайртай хүнээ хаяаад явчдаг, хамаг амьдралаа зориулаад, өөрийгөө бүхлээр нь өгөөд байхад дараа нь салаавч өгдөг эрчүүд бас байна шүү дээ. Сүүлд нь харамсахгүй амьдрах нь чухал л гэсэн утга гэж ойлгоод байдын.

Зиак өөр их олон зөвлөгөө өгнө, хэлж ярина аа. хэхэ Хамгийн гол нь би эмээгийн л хүүхэд. Эмээ надад хайртай, надтай хамт байхад би дэндүү жаргалтай амьдарч чадна гэдгээ мэддэг...

Thursday, April 21, 2011

Бүх сайхан бүсгүйчүүддээ зориуллаа!

Бүсгүйчүүдээ та нар бол хамгийн сайхан, гоо үзэсгэлэнгийн дээд нь шүү! And always remember that...:)

Tuesday, March 22, 2011

I love hip hop! (not kidding at all...)

Хүүе за би бүр соёлоос гоцорцон явжээн тэхүү??? WTF? Арай хэтэрнээ энэ чинь дуу муу коно мононоос гоцорч энэ тэр айн?

За олон таван үгээр яахав гол юмаа бичий. 10-н жилд байхад л хип хопоор амьсгалж байснаас ер нь нэг их сонсохоо больчихсон юм аа. Тэгээд сая youtube-р тэнэж яваад энэ залуугын дуунуудыг сонслоо. Зүгээр л тас тэхүү?

Бас тэр Микрофоны ард гээд Gee&Tulgat&Rokit bay-н дуу бас байна аа хэхэ. Одоо хэсэгтээ л энэ хэдэн дууг бол хашраана ш д айн? За за enjoy!

PS: Тэр Rokit bay нь аймээр тач харагдаад байхын... Энэ нүгэлүү?

Monday, March 21, 2011

Унтахын төлөө төрчиж...

Би нээрэн зүгээр унтаж идэхийн төлөө төрчижээ. Зүгээр энэ бол үнэхээр асуудал болж байна. Одоо хамгийн багадаа 8 цаг унтахын. Тэгээд өглөө босох гэж наян юм болно. Нөхөр бид 2 бол өглөө болгон хэрэлдээстэй за. Өнөөх чинь хөөрхий өглөөний цай нэхдэггүй юм аа зүгээр ганц нэг цамц, өмдөө индүүдээд өгөөчээ гэж гуйж байгаа царай нь хэхэ. Тэгсэн би байхгү урд өдөр нь индүүдчих юмыг л одоо өглөө болгон хэрэлдэн байж индүүдэж өгөхийн...

Гэснээс би нээрэн айр их унтдаг гар байсы ш д. хэхэ Дүү бид хоёр бол хичээлээсээ ирээд, амралтын өдрөөр за зундаа бол бүр ногоортлоо унтана. Хөшгөө хааж байгаал сайхан юм хум нөмрөөл унтаад байна хаха. Тэгээд юун ч их унтдын сэрэнгүүт орой болцон байнгуут за за гээд ороо зассанаа унтаж энэ тэр... (дундуур нь 00 орох, юм идэх ажлаа бол бас амжуулна л даа ккк)

Зүгээр нойрноос болж, нойроо харамласнаасаа болж хүн алж ч мэдэхээр хүмүүс гээл бод. Сэрээх гэж оролдох юм уу утас энэ тэр дуугарвал тэр хүнийг зүгээр л алж байгаа юм чинь хэхэ Маргааш нь амралтын өдөр байлаа гэхэд мань 2 чинь урд орой нь үхтлээ тамхи татаж байгаад л орой унтаж байгаан. Тэгээд унтахаасаа өмнө өглөө түрүүлж сэрсэн нь нөгөөхийгөө сэрээж баг алку шүү гэж тохирч ч байх шэг... Аймээр уу? хаха

Одоо бол 2уулаа тусдаа амьдрал энэ тэр яриад байж байгаа болохоор уулзах нь ч цөөрсөөн... Би дүүгээ санаал байдын. Хөөрхиймэн бас л хар юм хичээл, дадлага гээд завгү гүйж байгаа. Гэснээс би дүүгээсээ өөр хүний үгийг сонсдгү хүнд гар ш д. Өөр хүн юм хэлүүлэн салаавч өгч энэ тэр хаха. Тэгтэл дүүгээ үглэхээр дув дуугай сонсоол, аягү шаналж энэ тэр. Гэхдээ согтуудаа бол үгий нь сонсдгүмшэг байна лээ ккк...

Monday, March 7, 2011

Эдийн шунал гэж ер нь юу юм бол...? (thinking...)

Би угаасаа л за угаасаа гэхээр сонин юм аа ер нь л их эдийн шуналтай хүүхэд байсымаа. Тэгээд айлын ганц болохоор балиар аминч, харамч за хэхэ. Тэгээд одоо ч гэсэн нэг тийм үнэтэй юм л авахыг хүснэ. Үнэтэй гэхээр сайн гэж боддогымуу хаашааен. Арай ч тэр Шангрилагаар шоппинг хийчдэг болчоогү л дээ хихи. Гэхдээ л яахав хэрэндээ гайгү юм аваад өмсчий хэрэглэчий гэж боддог. Угаасаа хямд 3-н цамц авсанаас 1 үнэтэй цамц авчихсан нь өег бас чанартай санагдаад байдын. (Энэ одоо оршил уу тэ айр нүхээ малтжаагаам шэг уншигддаг байна ш д хаха)


Тэгсэн саяхан ингэж тэнэгтэвээ. Нарангийн Esprit-д явж явж нэг цамц үзэвээ. Ерөөсөө тийм тасарцан гоё сайхан биш. Зүгээр л хавар намар өмсчихмөөр нэг тийм урт, шаргал өнгөтэй, ноосон материалтай тэгснээ малгайтай малгайн дээрээ үстэй гэс хаха. Тэр тэгээд надаас өөр хэнд ч таалагдкү тэгсэн хэрнээ л би авмаар байдаг... Тэгээд хар юм аа дагуулаад явлаа. Хошуугаа  унжуулж байгаад л дургүйд хүчгүй ч гэсэн орсын. Ахиал шинэ бараа ирсэн гээл баахан тойрсон ч тэр цамцнаас өөр авах юм байдаггүй ээ. Тэгсэн тэр цамц хөөрхий айр өрөвдөлтэй нэг ч хүн аваагү за ядхад хаха.... За тэгээл яг авыдаа гээл байжээсанчэн уучлаарай шинэ шил ирсэн гэхээр нь 2уулаа далийж үзсээр байгаад нэг нэг шил авах болчлоо. Тэгэхээр яахуу цамц будаа... Авы гэсэн мөнгө хүркү гэхийн(яс юман дээр би мөнгөтэй байгааг нь мэджил байсан... хаха) Тэгээл салгалаал харилаа. Би тэскү эмээд хэлээд тэр цамцыг л авку бол амьдрал утгагү энэ тэр ухааны юм яриал. Эмээ тэгсэн ав ав эмээ нь авч өгий ч гэх шиг. Бас хайнга тэ ажил хийдэг, 20 гарцым байж эмээгээрээ цамц авахуулж энэ тэр...

Энэ юу гэсэн үг вэ гэвэл эцсийн эцэст эдийн шуналаасаа болж би яахаас ч буцахгүй болсоон гэсэн үг! хаха Юун ч сүртэй биччив дээ. Гэхдээ л гоё юм харахаар өдөр шөнөгү бодоод, зүүдлээд, мөрөөдөөд лай болдымаа...

PS: Ээжтэй ярьсанаа тийм ч юм авмаар байна, ийм ч юмтай болмоор байна гэж эрхэлж энэ тэр...

Thursday, March 3, 2011

Харахаар л нэг тийм садар секс бодогдуулам улс шүү дээ...

За олон таван үгээр яахав зүгээр айр секси, нэг тийм үнэн зэвүүн эмэгтэйлэг гоё санагддаг бүсгүйчүүдийн зурагнуудаас... Celebs гэхиймуудаа. Мхн

Мэдээж number 1 бол Marilyn Monroe (Би өөрөө эмэгтэй ч энэ хүүхнийг харахаар... ккк)

Зиа дараагийн сайхан бүсгүй бол Jessica Simpson (Ихэнх хүмүүс сайн мэдэгүмөө зүгээр надад бол үнэн саак санагдаад байдымаа...)


За хэн ч гэсэн lady гэж хүндлэхээр мундаг бүсгүй байна аа. Энэ бол Nicole Kidman

Энэ бүсгүй сайн жүжигчин биш байж болох ч сайхан хүүхэн гэдэг нь бол тодорхой... Яг л өөрийнхөөрөө Megan Fox үүүүүү....


Эцэст нь тэрхүү гуа үзэсгэлэнгийн туйл болсон хатагтайг танилцуулахгүй байхын аргагүй билээ. Тэр бол тэр бол тэр бол...  За за хэлий Monica Bellucci (Нөхөртэйгөө яаж сексддэгийг нь төсөөлдөө!?!)


Юу болоод секс секс гээд орилоод байгаан болоо? хаха Зиа зиа my taste бол нэг иймэрхүү шив дээ!

Tuesday, March 1, 2011

My Angel

Би ер нь эмэгтэй хүмүүст их элэгтэй юм шиг байгаан. Тэр дундаа эмээ, ээж, дүү гуравтаа бол нугасгүй шүү дээ... ккк Тэгэхээр эхлээд ээжийнхээ тухай бичье.

Мэдээж хүн бүр л ээждээ хайртай, ээж нь бурхан байдаг. Миний хувьд ч бас ижилхэн. Гэхдээ ээж хүн гэдэг үхтэрээ үр хүүхдийнхээ төлөө ямар агуу их, хэзээ ч дуусашгүй хайраар хайрладаг билээ дээ. Зүгээр л гайхамшигтай. Миний ээж намайг сэтгэл гундуухан явахыг, өвдөж зовохыг андадгүй. Өглөө эрт залгаад л ээж нь охиноо зүүдэллээ. Миний үр үнхэлцэг зүгээр үү? гээд л ярьдаг... Ээжтэйгээ уулзаагүй би 7 жил болсон. Заримдаа ээжийн минь үнэр үнэртэх шиг болоход ямар их баярладаг гээч! Харин ээж маань ахиад л өвдсөнийг би өнөөдөр сонслоо! Амьдралд, бурханд, хорвоод би гомдох уу? Зүгээр л шаналж үхэх гэж байна би...

Дараагийн хайрт хонгор хүн маань миний эмээ. Өнөөг хүртэл эмээтэйгээ ярьж, инээж бас зөвлөлдөх боломжтой байгаа би азтай хүн. Эмээ минь амьд сэрүүн нь л байвал би гэдэг хүн зүгээр л аз жаргалаар бялхана. Миний эмээ бүх хүнийг, үр хүүхдээ хэрхэн гайхамшигтай ихээр хайрлаж, ойлгож, дэмжиж чаддагийн зүгээр л амьд домог. Хүнийг ямар их ойлгож бас жижиг гэлтгүй мэдрэмжтэй хандаж чаддаг хүн гээч? Миний эмээ бол тэр чигтээ бурхан. Бидэнд ийм л бурхан заяасан учраас бид хамгийн азтай!Магадгүй эмээ минь байгаагүй бол би өдийд ингээд хүний зэрэгтэй яваач уу үгүй ч үү...

Миний дүү насаар бага ч ямар хөөрхөн гээч? Хэзээ ч байгаагүй сайн найз минь ч болдог, хамгийн дотно дүү минь ч байж чаддаг. Багадаа ерөөсөө уйлдаггүй хэрнээ намайг уйлахаар дагаад уйлчихдаг хөөрхөн хүүхэд байж билээ. Их тэсвэр хатуужилтай, ухаантай бас царайлаг сайхан бүсгүй болсон доо. Миний хажууд ухаан нь бол ундарчихсан. Ямар сайндаа 10 жилд байхад би хэзээ ч мөнгөө бүтэн тоолж хариултаа авч мэддэггүй тэнэг гар байхад л хажууд тооцоогоо бариад явчихдаг гээд бод доо... Дүүгээ хэтэрхий хэрсүү байгаад нь хааяа айдаг... Жоохон юм байж эрхэлж, нялхарч явах нас нь шүү дээ гэж бодогддог л юм. Би хааяа согтуу утасдаж зовоодгыг эс тооцвол дүүгээ аль болох эрхлүүлээд, хайрлаж хамгаалаад явах юмсан гэж чин сэтгэлээсээ хүсдэг юм.

Ийм л гайхамшигтай, сайхан бүсгүйчүүдээр хүрээлэгдсэн болохоор би их азтай, хувьтай бас их жаргалтай бүсгүй шүү дээ!

Thursday, February 24, 2011

Би одоо од юм уу тэ?

Хм ёстой тэсгэл алдаад блог дээрээ бичжээн... Би ер нь оюунтан байхаас л хүмсүүдэд сайн муугаараа дуудуулсаар байгаад төгссийн. Ер нь бол нэг их од энэ тэрдээ ч биш багштайгаа үерхдэг болсноос тэр гэхүүдээ. Тэгээд л янз бүрээр хэлүүлдэг байлаа. Бид хоёр хэрэв 5 жил хамт байгаагүй бол магадгүй явалддаг, өөр холбоотой мэтээр ойлгож болох байсан байх л дааа... За тэр яахав удалгүй ажилд орлоо мөн л төд удалгүй ажлын зарим нөхөд бол намайг янхан ай гар гээд л ярьдаг байсан. Би тоодгүй л байсын. Одоо яахав дээ өөр ярих юм олдку бол тэ? Ярихаас яахав дуугай л байя гэхсэн. Мөн блог хөтөлдөгөөс болсон уу блогоор дамжин надад их хэл ам ирдэг байлаа. Үнэндээ гого блогт анхны секс бичсэн хүмсүүдийн нэг гэхэд хэлсдэхгүй байх...

За тэр яахав гэсэн жоохон юм хум хийгээд ирэхээр л мэргэжил, байгаа байдал одоо юу байдын тэр болгоноос үүдэн янз бүрээр доромжлох, мессенжэрээр дарамтлах, энд тэндхийн site-н дээр муулах гээд одоо бараг бүгдий нь л үзсэн. Хуучин ажлын нэг мэдрэл муутай нөхөр нааг дарамталсаар байгаад үндсэндээ өмнөх буюу хайртай ажлаасаа гарахаас өөр аргагүйд хүргэж байсан гээд л бод... Аймээраа

Тэгсэн болоогүй ээ одоо бүр нүүрний номоор доромжлол ирдэг боллоо. Би одоо од уу тэ? хаха тэр одонцоруудаа л муулна бид дээ. Юун ч завтайн ядхад... Би тэр болгоныг нь тоогоод хэрэлдээд суух үнэндээ завгүй хүн л дээ. Хамгийн аймар нь одоо бүр мэний хайрыг янз бүрээр хэлж байгаа байхгү юу. Чи өөрийгөө юу гэж бодоов ганцаараа нөхөртэй нь юм уу ч гэх шиг. Өөрийнхөө нүүрний номон дээр зураг тавьж ч болохоо байчихсан хорбоо тэ? Гоё шүү! Энэ аягү ариун явдал тэ? ккк funny

Зүгээр л хэнд ч юу ч гэж хэлүүлкү, анхааралд нь өртөхгүй зүгээр сайхан нам тайван амьдармаар байна. Энэ одоо тийм бүтэшгүй хүсэл үү тэ? Би гэтэл ажил мэргэжлээсээ шалтгаалсан ч тэр цаашид нэлээдгүй л нэрээ гаргана. Гэтэл ахиад л энэ их хэл ам дагаад ирэх байх даа... Тайван сайхан нам жим амьдрал чи хаана байна аа?

Thursday, February 17, 2011

New life!

Өнөөдөр жаахан гунигтай зүйл бичих нь... Сорри
Тэгэхээр би гэдэг хүн их гунигтай, итгэлгүй нэг тийм унжгар болчихсоноо өнөөдөр мэдлээ! Яагаад гэдгийг сайн мэдэхгүй юм.
Өөрийгөө алдчихаад байна гэж бичиж байсанчлан урьдын хөгжилтэй, сэргэлэн цовоо, дэндүү итгэлтэй би гэдэг хүн тэс өөр болчихожээ... Магадгүй эргэн тойронд өвдөж зовж эсвэл гуниглан гутарч байгаа хүмүүс их нөлөөлсөн байх. Ямарч эрч хүчгүй нэг тийм зогсонги өөртөө итгэлгүй болчихсон Жессика гэдэг хүн өнөөдрөөс урьдын адил эрч хүчтэй гялалзсан хүн болохоор шийдлээ!

Би бүхнийг чадна, болгоно бүтээнэ!Алаад өгнө!ккк Яагаад гэвэл би чинь Жессика шүү дээ!Хүн хамгийн гол нь итгэл найдвараа л алдаж болохгүй, Хэзээ ч!

Wednesday, February 16, 2011

I hate Valentine's day!

Би нээрэн Валентины баярт дургүй. Ганц бие энээ тэрээ юу байдын тэр утгаараа дургүй байгаагү л дээ... Зүгээр Валентинаар би нэг тийм одгүй болчихдог юм аа... Одоо жишээ нь саяны Валентинаар гэхэд ёстой балрав ш д. Нөхөр бид 2 яахав өгөх бэлэг хийх зүйл нь тодорхой байсан болохоор би нэг их тоохгү байсанчэн 14-ны өглөө надад зүрхэн чихрийн цуглуулга өгч барайлгаж байгаан... Би тэгсэн юу ч бэлдээгү өглөө мангар царайлаал инээгээл чи идэх үү ч гэх шиг...

Тэр гайгү орой нь 2 талаасаа нээх лаг тэмүүлэлтэй уулзах байтал мэний шүд гэнэт өвдөв ш д... Тэгээд болоогү шуудхан гялс хариад би гэвтцэн. Уйлаал, үхлээ барилаа гээл шөнөжин 2уулаа нойргү. Баяр тэмдэглэсэн кянгаралцаан ч байхгү за. Хөөрхиймэн муухай царайлаал хажууд бөндөгнөөд байсан. Би яахав ингээд үхлээ барилаа гээл сүр сүр...

Өглөө нь 2 өрвийсөн юм за нойргү. Мэний шүд арай гайгү болоод ажилдаа явжаагаан... Тэр өдөр бол ямар ч наастаргү өнгөрчаагаа байхгү юу. Харин орой нь 2уулаа ажил тарж уулзаад нөгөө авна гээд төлөвлөцөн байсан хос цамцаа (манай хүнийх подоолк, мэнийх нь майк) авлаа ш д... хэхэ 2уулаа инээж хөхрөөд л зүгээр... Харьж сайхан хоол хийж идээд утгаар нь баярын кянгаралцаан хийгээд л унтах шив дээ хэхэ Тэглээ ч би Валентинд дургү ээ!

Friday, February 11, 2011

Хүндлэхгүй бол хайрлахгүй байна гэж ойлгож болох уу?

Хайртай хүнээ бүр хамгаас их хайрладаг хүнээ хүндлэхээ байна гэдэг хайргү гэсэн үг мөн үү? Минийхээр үгүй ч юм шиг. Би жишээ нь аавдаа салаавч өгчдөг, хайртай хүнээ пизда минь гээд хараачихдаг, дүүгээ дургүй хүргэвэл алгадаад авчихдаг хүнд гар байлаа ш д. Одоо ч больсон л доо. Хэтэрхий омголон зантай, өөрийнхөөрөө болж өссөний гай юм уу л гэж дүгнэдийн...


Ээжийгээ ч арай тэгдэггүй л дээ. Ер нь өөрийнхөөрөө байж, өөрийнхөө хүчээр амьдарч чаддаг болсон хүн бусдын үгийг хүлээж авах дургүй болчихдог байх аа. Одоо жишээ нь тэр хүн надад нөлөөлөөгүй, хэрэгтэй үед дэргэд минь байгаагүй байж нэгэнт хүн болоод төлөвшчихсөний дараа лекц уншиж амьдрал ярих гээд байхаар нь дургү хүрдэг гэх үү дээ... Нэг их лаг амьтан болчихоод ингэдэг юм биш л дээ зүгээр л хүн хүнд хань болж чаддаг, ядаж сэтгэлзүйн хувьд дэмнэчихдэг байвал энэ чинь жинхэнэ хамгийн том буян болно ш дээ.

Тэгсэн ч гэсэн хайртай хүнээ гомдоох нь танихгүй хэн нэгнийг доромжлоод өнгөрөхөөс ч хэцүү санагдаад байдым билээлд. Яахав хэзээ нэгэн цагт би өмнө нь хийсэн нүглийн үрээ үүрэх л байх. Нэгэнт хийсэн хэрэг. Харин хайртай хүмүүсээ дахин гомдоохгүйн тулд илүүтэй хичээж амьдрах болсон. Яагаад гэвэл би утгаараа grown up болчихсон гэхүү дээ... хэхэ

Thursday, January 27, 2011

Шуналтай шулам байна би...ккк

Би ер нь их шуналтай хүн л дээ. За их олон зүйлд шунана л даа. Гэхдээ энэ удаад зөвхөн эдийн шуналынхаа талаар яръя. Хүнд нэг тийм all time fav зүйлс байдаг ш дээ. Хэзээ ч уйдадгүй харах тусам бараг дурлаад л байдаг...(яс юман дээр эрэгтэй хүнийг ч тэгж удаан шохоорхохгү дээ тэ?ккк) За бараг л тиймэрхүү зүйлс бол бас байна аа.

№1 UGG BOOTS
Ер нь Монголд хүмсүүд өмсч эхлээгүй байхад л өмссөн дөө. Тээд оригд нь бол нугасгүй.
Ихэвчлэн ягаан өнгийхийг авчихаад байдаг нь сонин хэхэ... Одоо харин хүн бүр шахуу өмсөөд байхаар бараг дургү болох гээд... Гэхдээ л өмсөөд байгаа.

№2 LV Monogram
Энэ цүнхэнд чинь л одоо хамаг юм аа чихээд явна шүү дээ. Хэхэ. Надад лав хамгийн их таалагдаад байдын. Тээд новш ихтэй болохоор том цүнкэнд л хийж явку бол давхар давхар юм л болно ш дээ...Хүмсүүд авдар чирж явлаа гээд л ад үзээд байдын...

№3 Rings rings and rings
Энэ чин их учиртай. Урт үстэй бас дэлдэн чихтэй (чихнээсээ болж байнга дээгий, дамбо, дэлдэн гайхал энэ тэр гэсэн хоч авдын... Ээж хүртэл нааг Дээгий гэж дууддаг гээж боддоо. Уурлахаар миний охин чинь дэлдэн ш дээ гэжаамчэн. OMG!) болохоор том цагирган ээмэг л хамгийн сайн зохидог юм. Яахав би өөрөө ч цагираган ээмгэнд дуртай л даа хэхэ...
№4 Victoria's Secret-VERY SEXY HOT
Хүүе бас секси мэкси тийм нэг тачаал төрүүлсэн юманд бас дуртай хэхэ. Одоо жишээ нь би сүүлийн 5 жил тасралтгүйVS-н биеийн тос, уруул өнгөлөгч хэрэглэжээн. Яахав дундуур нь завсрын юмнууд орж ирнэ л дээ хэхэ. Гэхдээ л үнэр нь тасарцан. Үнэртсэн хүнд секс л бодогдоно хэхэ. Бас эрчүүд үнэрт нь дуртай гэж байгаа айн. Харин энэ жилээс ахин үйлдвэрлэхгүй болж байгаа гэсэн. Би уйлах шахаж байгаамчэн. Ээж аав хоёр зөвлөсний дагуу би Victoria's secret рүү уртаас урт мэйл бичих гэж байгаа хэхэ. Ганц хямдардгү бараа нь энэ тос. Аль ч баяр цаг үед... Ёоо одоо ч үнэртээд байна. Тэгсэн жоорны ганц тосыг маань манай дайсны цэрэг хөлдөө түрхцэн суужээдийн. Нэг сайн загнуулснаас хойш хайрыхаа тосонд хүрэхээ больсон доо хөөрхий!
№5 Coco Mademoiselle
Ер нь л үнэртэй усанд нугасгү байлаа. Хамгийн анхны хэрэглэсэн үнэртэн л гэхэд Lacoste-н Touch of pink байсан. (бас л яагаан өнгө... бла бла бла) Дараа нь Dior-н Poison-д дуртай болсон. Gucci Envy me гээд сайхан уснууд байна л даа.Гэхдээ л Coco Mademoiselle бол гайхамшиг. Нялуун, хурц үнэр нь нааг мансууруулжаамчэн. Хараад байхад хурц үнэрэнд их дуртаймшэг байна лээ би...




Зиак нэг иймэрхүү өөр дуртай юмнууд зөндөө. Шуналтаймчэн хэхэ Бүгдий нь бичвэл өнөөдөртөө дууску байх...

Sunday, January 23, 2011

Хайрлаж байсан эр хүн бүхэн надаас нүүр буруулчихдаг...

Би амьдрал туршдаа эр хүнийг хамгийн ихээр хайрлаж ирсэн байх юм... Яагаад гэдгийг мэдэхгүй ч эрчүүд л миний амьдралд хамгийн том байр суурийг эзэлсээр иржээ...


Эхний хүн нь миний хайртай хонгор аав
Аав маань архи ууна, тамхи татна, зодоон хийнэ хүнд гар байсан. Гэхдээ ээжид маш их хайртай одоо ч ээжийн төлөө амьдардаг нэгэн. Тэр хоёр хүн бие биенээ л хараад хайрлаад байж байвал хамгийн аз жаргалтай байдаг... Жинхэнэ эр хүн, эршүүд эр хүн ямар байдгыг би ааваасаа л харсан. Аавыгаа хамгийн их хайрлаж харамладаг бүр ээждээ би аавд илүү хайртай гэж хэлээд гомдоож байхав дээ хөөрхий. Эрчүүдийг ааваараа л төсөөлдөг байлаа. Аавтайгаа уулзаагүй их уджээ. Бараг 10 жил болсон байна. Манай аав нэг тийм өөрийнхөөрөө зантай бас хүнийг хүчлэх гээд байдаг сул талтай л даа. Ингээд бид хоёр хагас жил орчмын өмнө муудалцав аа. Тэгсэн манай аав намайг одоо худалч хүнд 25 хүрч байгаа охиноо хүнтэй сууж, амьдралаа зохиох болсныг маань ойлгосонгүй ээ... Тэгээд л эцэс төгсгөлгүй маргалдсан. Аав маань намайг сүүлдээ бүр хэлэх хэлэхгүй үгээр харааснаар бид хоёрын харилцаа төгсгөл болж одоо би эцэг үрийн холбоогоо таслуулж, овгоо солих талаар бодож эхлээд байна... Sad

Дараагийн маш ихээр хайрладаг хүн маань миний өвөө
Энэ дэлхий дээрх хамгийн эрхэм дээд төгс төгөлдөр хүн бол миний өвөө байлаа. Өвөөгөө хамгийн их хайрлаж бас өвөөдөө итгэж хүндэтгэдэг байсан. Манай өвөө гайхамшигтай ухаантай, нөмөр нөөлөг нь хэмжээлшгүй бас их өрөвчхөн, бидэнд сайхан зүйлс ярьж өгдөг хүн байлаа. Бидний хувьд өвөөгөөрөө бахархах хайрлах сэтгэл бол хэмжээлшгүй. Бараг 15 орчим жилийн өмнөөс өвөө маань тэтгэвэртээ суух болов. За тэр яахав гэтэл зан ааш, хэлж ярих нь өөрчлөгдсөөр нэг л өдөр хамгийн хүйтэн хөндий аймшигтай хүн болж хувирав. Би эмээгээ өмөөрч нэг өдөр өвөөтэй хэрэлдээд тэр өдөртөө хөөгдөв. (эмээг нүдэн дээр зодоод байхаар нь тэвчээгүй тэрнээс болж хавийн амьтны хараалыг барсан би) Тэр цагаас хойш өвөө бид хоёр юм яриагүй ээ. Танихгүй хүмүүс шиг л байдаг. Тэр үед үнэхээр их гомдож байсан. Өвөө ч надад их гомдсон байх. Нэг иймэрхүү...

Дэндүү хайртай ахаасаа би одоо бол зүгээр л эмээдэг
Айл гэрт нэг тийм нөмөртэй, ухаантай гэрийнхнээ халамжилдаг хүн байдаг ш дээ. Манай ахаа бол яг л тийм хүн. Бараг л төгс гэмээр... Ахаагаа маш их хайралдаг байсан бол одоо зүгээр л эмээж явдаг. Өвөөтэй муудахад ахаа өвөөг өмөөрөөд би эмээгийн талд орсоноор мань хоёрын харилцаа тэр өдөртөө л the end... Weird

Анхны хайр, анхны бүхний эзэн минь
Би ер нь их хүнд гар л даа. За хүмүүсийн хэлдгээр архи тамхийг бол хэтрүүлэн хэрэглэнэ. Хараалын үг мүг бол тээд гамгүй. Эртнээс биеэ даасан учир өөрийнхөөрөө байж өөрийнхөөрөө бүхнийг шийддэг. Гэтэл их сонин өөрөөсөө тэс өөр хүнтэй анх учирчихдаг байгаа. Их олон ах байсан бас нэг тийм одоо нийтийн хэллэгээр бол их сайн залуу байлаа л даа. Надад хайртай гэнэ хамт амьдрана гэнэ тэгсэн хэрнээ аймар сэтгэлгүй. Бүр гайхалтай. Тэгээд бүр 4 жил хамт байсан гээд бод доо. Одоо бодохоор гайхаад байдаг юм. Их л зөв хүн бас би энэ хүнтэйгээ л амьдарч бүхнээ зориулна гэж боддог байсан тул аймээр хайрлаж, итгэдэг байлаа. Би хамт амьдры, гэрлий, хүүхэдтэй болы гэж хүртэл гуйгаад дийлээгүй. Сонин за л гэнэ тэгснээ байхгү. Ажил ажил ажил гээд л явчина. Эцсийн дүндээ өөр нэг алмасаас мессеж ирсэнийг би олж харсан цагаас бид хоёрын дурлалын түүх конец болсон. Зүгээр л надад хайргү байсан байгаа байхгү юу муу хар хог! Ганц зүйлд харамсаад аймээр их уйлж билээ. Хайран 4 жил залуу халуун насны минь он жилүүдээ гэж... ккк

Яахав эцсийн дүндээ бодоход бүгд л миний буруу байх л даа. Гэтэл энэ эрчүүд маань дэргэд байхгүй болчихсон би хэнийг түшиж амьдрах болжээнаа??? Яахав өөртөө л итгэж амьдрах болсондоо no other choice!

Thursday, January 6, 2011

Нааг гаж донтон гээд байхын...

Ккк. Өчдөр нөхөр бид хоёр ажлаа тараад би дүүгийнхээрээ орж уулзаад хоол идчээд харьсын. Орой нь хоёулаа хоёр талд notebook нүдээд суучлаа... Манай хүн сагс тоглоод би болохоор нэтээр порно кино үздэг баатар болоод сууцын. Тээд яахав би элдвийн балай юм үзээл маяглаж өглөө. Тэгсэн нааг гаж донтой гэнэ ээ. ккк Би тэгэхээр нь яадээн, чи ч гэсэн үздэг л бид дээ гэсэн чинь мэний үздэг нас өнгөрсөн гэнээ. Тэхээр нь би мэний ид үздэг нас ирчээд байна л гэлээ... ккк Манай хүн зүв зүгээр тоглоод сууж байснаа учиргү үнсээл, хазаал, оролдоол эхэллээ. ккк Үнэнийг хэлэхэд сарын юм ирсэн тул хэд хоног бид хоёр секс хийгээгүй байсан тул хоёр биенээ саначихаж...

Тэгээд л учиргүй шинэ байрлалаар айр сексдлээ. Манай хүн чинь намайг бол утгаар нь эзэмддийн. ккк Тээд би болохоор зөвхөн хойноосоо хийхээр тавьдаг. Тээд л хойноос хийгээд л нааг айр тавиулаал, сүүлдээ би ч орилж хашхираал... Айр удсан чинь манай хүн тавих шинж алгаа. Аймар удаан хүчтэй, зэрлэг хийж мийгээд, сүүлдээ бүр өвдөөд тавих болжээнуу гэсэн чинь удаан хийвэл гоё ш дээ хайр нь тачаадцан байна аа ч гэх шиг... ккк  Тээд манай хүн чинь аймар тачаадхаараа айр хазна, шимнэ одоо бол би нэг улаан эрээн юм л суужээ ш д. Өнөөдөр орой нааг хашраанаа л гэсэн. Яаанаа... ккк

Сайхан секс хийдэг, ярилцаж чаддаг, ойлголцож, нэгнээ дэмжиж чаддаг байх чинь гэр бүл аз жаргалтай байх нэг үндэс гэж би боддын. Мэний бөнжүүлээ чинь ёстой хөөрхөн амьтан байхгү юу. Тээл хоёулаа тас тэврэлдээл унтсан даа. Харин би шөнөжин секс зүүдэлсэн аймээр, өглөө сэрээд хэлсэн чинь нааг ахиал ГАЖ ДОНТОН гэсэн... :( lol

Monday, January 3, 2011

Feels too sad...

Амьдрал гэдэг хачин юм шүү. Ганцаардаад л, шаналаад л, зовоод л... Надад бол биеийн зовлонгоос илүүтэй сэтгэлийн зовлон л илүү их тарчлааныг авч ирдэг юм шиг. Өнөөдөр би бардам, аз жаргалтай, эхэмсэг нэгэн харагддаг бол дотроо би галд шатсан, дэндүү өрөвдөлтэй нэгэн байдаг. Өөрийнхөөрөө байж өөрийнхөө эрх чөлөөг олох мөч надад ойрхон байгаа болов уу? Мэдмээр байна.
Бусдаас илүү амьдрах, хэн нэгнээс дээгүүр байх нь амьдралын мөн чанар утга учир гэж үү? Хэн нэгний зовлонгоор даажигнах, түүнийг өрөвдөлтэй амьдралд нь үлдээх бас сонирхолтой байдаг юм уу? Үгүй л байлтай. Дэндүү их эрч хүчтэй, гялалзсан гэрэлтсэн би гэдэг хүнээ би хаа нэгтээ, хэзээ ч юм гээчихэж...

Түүнийг олоод ярилцахсан. Бас түүнийг олоод дахин хэзээ ч алдахгүйгээр, тавихгүйгээр хамтдаа эцэслэхсэн. Хорвоо ертөнц нэгэн хэвийн саарал, түүнийг өөр өөр олон өнгөөр будая гэсэн ч өнгө зүсгүй, үхлүүт хэвээр... Миний хайрладаг бүхэн, тэмүүлэл бүхэн зуурдынх байсаар дуусдаг. Өнөөдөр түүнийг хайрлаж байсан би маргааш түүнийг үзэн ядчихдаг. Магадгүй би л бүхний эх үүсвэр, эхлэл нь байх. Тийм ч учраас би ганцхан би л хар цагааны туйл. Үхэн үхтлээ, үүрд мөнх би би би, ганцхан өөрийгөө л бодож амьдардаг хүн өөрөө ямар өрөвдмөөр бас өчүүхэн юм бэ?

Амьд сарнай дэндүү их аз жаргал, хайр бэлэглэдэг шиг үхээд хатчихсан сарнай хэтэрхий их гуниг харууслыг дагуулдаг шүү дээ.

Хэтэрхий их шуналаа би дарж чадсан

Нэгэн цагт хэтэрхий их шуналтай байлаа. Бүх зүйлд шунана. Үнэтэй сайхан хувцас хэрэглэл, нэр хүнд, амьдралд гээд... Тэр дундаа эрчүүдэд дэндүү их шунадаг байлаа. Ямар сайндаа л 3 залуутай магадгүй 4, 5 ч байсан байх зэрэг уулздаг байлаа. Энэ нь нэг талаар ёс бус зүйл мэт санагдах ч тухайн үед уулзаж байсан эрчүүдийн хэн нь ч миний сексийн хэрэгцээ болоод сэтгэлийн цангааг тайлж чаддаггүй байсан гэвэл та итгэх үү?

Олон төрлийн, өөр өөр насны тэдгээр эрчүүд харин намайг өөрийнхөө цор ганц нь байхыг хүсдэг байлаа. Харин миний сэтгэлийн тэр их цангаагаа тайлах хэрэгцээ алга болохгүй байсан хэвээр... Энэ цаг үе удаан үргэлжлээгүй ч миний хувьд хангалттай хугацаа байсан. Дэндүү нэгэн хэвийн ганцаардмал амьдрал минь миний дотор нуугданхан байсан "хар хун"-ыг сэрээхэд хүргэсэн байж ч болох юм. 

Тэдгээр эрчүүдийг би бараг мартсан. Нэг л өдөр энэ бүхэн утгагүй санагдаж хаа нэгтээ нуугдахыг хүсдэг юм билээ. Харин дэндүү бардам бас дураараа явсан амьдрал надаас минь одоо болтол хариугаа авсаар л... Тэр үед ганцхан зүйлийг л хүссэн нам тайван, энгийн амьдрахыг. Тэр амьдралдаа ч би тэмүүлсээр явна.

Хүмүүсийн галзуурал миний хувьд зүгээр л өөр өөр амт үнэрийг бэлэглэж байсан тэдгээр зүйлс амьдралын ханиа олоход л үгүй болсон. Тэр юугаараа онцгой юм гэж үү? Ханхүү маань төгс төгөлдөр биш бас дэндүү өөрийнхөөрөө надтай үнэхээр ижилхэн байсан нь таалагдсан байх. Амьдрал минь одоо нэгэн хэмнэлээр эгшиглэдэг. Харин би энэ аялгуунаас хэзээ ч уйдахгүй гэдгээ л мэдэж байна...

Sunday, January 2, 2011

Hello blogspot!

Сайн уу блогспот. Өмнө нь хэд хэдэн эрхэм хүндэт блогчдын блогыг уншдаг байснаас үнэндээ блогспотод нүүж ирэх бодол байсангүй. Гэвч өмнөх блог маань хэтэрхий их хэл ам дагуулж багагүй алдаршсан тул тэндээсээ нүүхээс өөр зам үлдсэнгүй. Үнэндээ өөртөө зориулж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэснээс хэн нэгний амны зугаа эсвэл сонжсон харцны эзэн болохыг хүссэнгүй.
Шинэ ондоо шинэхэн блогоо нээж байгаадаа баяртай байна. Блогспот намайг халуун дулаанаар угтан авна гэдэгт итгэлтэй байна.

Блогспотын оршин суугчдад Шинэ оны мэнд хүргэе!