Thursday, January 27, 2011

Шуналтай шулам байна би...ккк

Би ер нь их шуналтай хүн л дээ. За их олон зүйлд шунана л даа. Гэхдээ энэ удаад зөвхөн эдийн шуналынхаа талаар яръя. Хүнд нэг тийм all time fav зүйлс байдаг ш дээ. Хэзээ ч уйдадгүй харах тусам бараг дурлаад л байдаг...(яс юман дээр эрэгтэй хүнийг ч тэгж удаан шохоорхохгү дээ тэ?ккк) За бараг л тиймэрхүү зүйлс бол бас байна аа.

№1 UGG BOOTS
Ер нь Монголд хүмсүүд өмсч эхлээгүй байхад л өмссөн дөө. Тээд оригд нь бол нугасгүй.
Ихэвчлэн ягаан өнгийхийг авчихаад байдаг нь сонин хэхэ... Одоо харин хүн бүр шахуу өмсөөд байхаар бараг дургү болох гээд... Гэхдээ л өмсөөд байгаа.

№2 LV Monogram
Энэ цүнхэнд чинь л одоо хамаг юм аа чихээд явна шүү дээ. Хэхэ. Надад лав хамгийн их таалагдаад байдын. Тээд новш ихтэй болохоор том цүнкэнд л хийж явку бол давхар давхар юм л болно ш дээ...Хүмсүүд авдар чирж явлаа гээд л ад үзээд байдын...

№3 Rings rings and rings
Энэ чин их учиртай. Урт үстэй бас дэлдэн чихтэй (чихнээсээ болж байнга дээгий, дамбо, дэлдэн гайхал энэ тэр гэсэн хоч авдын... Ээж хүртэл нааг Дээгий гэж дууддаг гээж боддоо. Уурлахаар миний охин чинь дэлдэн ш дээ гэжаамчэн. OMG!) болохоор том цагирган ээмэг л хамгийн сайн зохидог юм. Яахав би өөрөө ч цагираган ээмгэнд дуртай л даа хэхэ...
№4 Victoria's Secret-VERY SEXY HOT
Хүүе бас секси мэкси тийм нэг тачаал төрүүлсэн юманд бас дуртай хэхэ. Одоо жишээ нь би сүүлийн 5 жил тасралтгүйVS-н биеийн тос, уруул өнгөлөгч хэрэглэжээн. Яахав дундуур нь завсрын юмнууд орж ирнэ л дээ хэхэ. Гэхдээ л үнэр нь тасарцан. Үнэртсэн хүнд секс л бодогдоно хэхэ. Бас эрчүүд үнэрт нь дуртай гэж байгаа айн. Харин энэ жилээс ахин үйлдвэрлэхгүй болж байгаа гэсэн. Би уйлах шахаж байгаамчэн. Ээж аав хоёр зөвлөсний дагуу би Victoria's secret рүү уртаас урт мэйл бичих гэж байгаа хэхэ. Ганц хямдардгү бараа нь энэ тос. Аль ч баяр цаг үед... Ёоо одоо ч үнэртээд байна. Тэгсэн жоорны ганц тосыг маань манай дайсны цэрэг хөлдөө түрхцэн суужээдийн. Нэг сайн загнуулснаас хойш хайрыхаа тосонд хүрэхээ больсон доо хөөрхий!
№5 Coco Mademoiselle
Ер нь л үнэртэй усанд нугасгү байлаа. Хамгийн анхны хэрэглэсэн үнэртэн л гэхэд Lacoste-н Touch of pink байсан. (бас л яагаан өнгө... бла бла бла) Дараа нь Dior-н Poison-д дуртай болсон. Gucci Envy me гээд сайхан уснууд байна л даа.Гэхдээ л Coco Mademoiselle бол гайхамшиг. Нялуун, хурц үнэр нь нааг мансууруулжаамчэн. Хараад байхад хурц үнэрэнд их дуртаймшэг байна лээ би...




Зиак нэг иймэрхүү өөр дуртай юмнууд зөндөө. Шуналтаймчэн хэхэ Бүгдий нь бичвэл өнөөдөртөө дууску байх...

Sunday, January 23, 2011

Хайрлаж байсан эр хүн бүхэн надаас нүүр буруулчихдаг...

Би амьдрал туршдаа эр хүнийг хамгийн ихээр хайрлаж ирсэн байх юм... Яагаад гэдгийг мэдэхгүй ч эрчүүд л миний амьдралд хамгийн том байр суурийг эзэлсээр иржээ...


Эхний хүн нь миний хайртай хонгор аав
Аав маань архи ууна, тамхи татна, зодоон хийнэ хүнд гар байсан. Гэхдээ ээжид маш их хайртай одоо ч ээжийн төлөө амьдардаг нэгэн. Тэр хоёр хүн бие биенээ л хараад хайрлаад байж байвал хамгийн аз жаргалтай байдаг... Жинхэнэ эр хүн, эршүүд эр хүн ямар байдгыг би ааваасаа л харсан. Аавыгаа хамгийн их хайрлаж харамладаг бүр ээждээ би аавд илүү хайртай гэж хэлээд гомдоож байхав дээ хөөрхий. Эрчүүдийг ааваараа л төсөөлдөг байлаа. Аавтайгаа уулзаагүй их уджээ. Бараг 10 жил болсон байна. Манай аав нэг тийм өөрийнхөөрөө зантай бас хүнийг хүчлэх гээд байдаг сул талтай л даа. Ингээд бид хоёр хагас жил орчмын өмнө муудалцав аа. Тэгсэн манай аав намайг одоо худалч хүнд 25 хүрч байгаа охиноо хүнтэй сууж, амьдралаа зохиох болсныг маань ойлгосонгүй ээ... Тэгээд л эцэс төгсгөлгүй маргалдсан. Аав маань намайг сүүлдээ бүр хэлэх хэлэхгүй үгээр харааснаар бид хоёрын харилцаа төгсгөл болж одоо би эцэг үрийн холбоогоо таслуулж, овгоо солих талаар бодож эхлээд байна... Sad

Дараагийн маш ихээр хайрладаг хүн маань миний өвөө
Энэ дэлхий дээрх хамгийн эрхэм дээд төгс төгөлдөр хүн бол миний өвөө байлаа. Өвөөгөө хамгийн их хайрлаж бас өвөөдөө итгэж хүндэтгэдэг байсан. Манай өвөө гайхамшигтай ухаантай, нөмөр нөөлөг нь хэмжээлшгүй бас их өрөвчхөн, бидэнд сайхан зүйлс ярьж өгдөг хүн байлаа. Бидний хувьд өвөөгөөрөө бахархах хайрлах сэтгэл бол хэмжээлшгүй. Бараг 15 орчим жилийн өмнөөс өвөө маань тэтгэвэртээ суух болов. За тэр яахав гэтэл зан ааш, хэлж ярих нь өөрчлөгдсөөр нэг л өдөр хамгийн хүйтэн хөндий аймшигтай хүн болж хувирав. Би эмээгээ өмөөрч нэг өдөр өвөөтэй хэрэлдээд тэр өдөртөө хөөгдөв. (эмээг нүдэн дээр зодоод байхаар нь тэвчээгүй тэрнээс болж хавийн амьтны хараалыг барсан би) Тэр цагаас хойш өвөө бид хоёр юм яриагүй ээ. Танихгүй хүмүүс шиг л байдаг. Тэр үед үнэхээр их гомдож байсан. Өвөө ч надад их гомдсон байх. Нэг иймэрхүү...

Дэндүү хайртай ахаасаа би одоо бол зүгээр л эмээдэг
Айл гэрт нэг тийм нөмөртэй, ухаантай гэрийнхнээ халамжилдаг хүн байдаг ш дээ. Манай ахаа бол яг л тийм хүн. Бараг л төгс гэмээр... Ахаагаа маш их хайралдаг байсан бол одоо зүгээр л эмээж явдаг. Өвөөтэй муудахад ахаа өвөөг өмөөрөөд би эмээгийн талд орсоноор мань хоёрын харилцаа тэр өдөртөө л the end... Weird

Анхны хайр, анхны бүхний эзэн минь
Би ер нь их хүнд гар л даа. За хүмүүсийн хэлдгээр архи тамхийг бол хэтрүүлэн хэрэглэнэ. Хараалын үг мүг бол тээд гамгүй. Эртнээс биеэ даасан учир өөрийнхөөрөө байж өөрийнхөөрөө бүхнийг шийддэг. Гэтэл их сонин өөрөөсөө тэс өөр хүнтэй анх учирчихдаг байгаа. Их олон ах байсан бас нэг тийм одоо нийтийн хэллэгээр бол их сайн залуу байлаа л даа. Надад хайртай гэнэ хамт амьдрана гэнэ тэгсэн хэрнээ аймар сэтгэлгүй. Бүр гайхалтай. Тэгээд бүр 4 жил хамт байсан гээд бод доо. Одоо бодохоор гайхаад байдаг юм. Их л зөв хүн бас би энэ хүнтэйгээ л амьдарч бүхнээ зориулна гэж боддог байсан тул аймээр хайрлаж, итгэдэг байлаа. Би хамт амьдры, гэрлий, хүүхэдтэй болы гэж хүртэл гуйгаад дийлээгүй. Сонин за л гэнэ тэгснээ байхгү. Ажил ажил ажил гээд л явчина. Эцсийн дүндээ өөр нэг алмасаас мессеж ирсэнийг би олж харсан цагаас бид хоёрын дурлалын түүх конец болсон. Зүгээр л надад хайргү байсан байгаа байхгү юу муу хар хог! Ганц зүйлд харамсаад аймээр их уйлж билээ. Хайран 4 жил залуу халуун насны минь он жилүүдээ гэж... ккк

Яахав эцсийн дүндээ бодоход бүгд л миний буруу байх л даа. Гэтэл энэ эрчүүд маань дэргэд байхгүй болчихсон би хэнийг түшиж амьдрах болжээнаа??? Яахав өөртөө л итгэж амьдрах болсондоо no other choice!

Thursday, January 6, 2011

Нааг гаж донтон гээд байхын...

Ккк. Өчдөр нөхөр бид хоёр ажлаа тараад би дүүгийнхээрээ орж уулзаад хоол идчээд харьсын. Орой нь хоёулаа хоёр талд notebook нүдээд суучлаа... Манай хүн сагс тоглоод би болохоор нэтээр порно кино үздэг баатар болоод сууцын. Тээд яахав би элдвийн балай юм үзээл маяглаж өглөө. Тэгсэн нааг гаж донтой гэнэ ээ. ккк Би тэгэхээр нь яадээн, чи ч гэсэн үздэг л бид дээ гэсэн чинь мэний үздэг нас өнгөрсөн гэнээ. Тэхээр нь би мэний ид үздэг нас ирчээд байна л гэлээ... ккк Манай хүн зүв зүгээр тоглоод сууж байснаа учиргү үнсээл, хазаал, оролдоол эхэллээ. ккк Үнэнийг хэлэхэд сарын юм ирсэн тул хэд хоног бид хоёр секс хийгээгүй байсан тул хоёр биенээ саначихаж...

Тэгээд л учиргүй шинэ байрлалаар айр сексдлээ. Манай хүн чинь намайг бол утгаар нь эзэмддийн. ккк Тээд би болохоор зөвхөн хойноосоо хийхээр тавьдаг. Тээд л хойноос хийгээд л нааг айр тавиулаал, сүүлдээ би ч орилж хашхираал... Айр удсан чинь манай хүн тавих шинж алгаа. Аймар удаан хүчтэй, зэрлэг хийж мийгээд, сүүлдээ бүр өвдөөд тавих болжээнуу гэсэн чинь удаан хийвэл гоё ш дээ хайр нь тачаадцан байна аа ч гэх шиг... ккк  Тээд манай хүн чинь аймар тачаадхаараа айр хазна, шимнэ одоо бол би нэг улаан эрээн юм л суужээ ш д. Өнөөдөр орой нааг хашраанаа л гэсэн. Яаанаа... ккк

Сайхан секс хийдэг, ярилцаж чаддаг, ойлголцож, нэгнээ дэмжиж чаддаг байх чинь гэр бүл аз жаргалтай байх нэг үндэс гэж би боддын. Мэний бөнжүүлээ чинь ёстой хөөрхөн амьтан байхгү юу. Тээл хоёулаа тас тэврэлдээл унтсан даа. Харин би шөнөжин секс зүүдэлсэн аймээр, өглөө сэрээд хэлсэн чинь нааг ахиал ГАЖ ДОНТОН гэсэн... :( lol

Monday, January 3, 2011

Feels too sad...

Амьдрал гэдэг хачин юм шүү. Ганцаардаад л, шаналаад л, зовоод л... Надад бол биеийн зовлонгоос илүүтэй сэтгэлийн зовлон л илүү их тарчлааныг авч ирдэг юм шиг. Өнөөдөр би бардам, аз жаргалтай, эхэмсэг нэгэн харагддаг бол дотроо би галд шатсан, дэндүү өрөвдөлтэй нэгэн байдаг. Өөрийнхөөрөө байж өөрийнхөө эрх чөлөөг олох мөч надад ойрхон байгаа болов уу? Мэдмээр байна.
Бусдаас илүү амьдрах, хэн нэгнээс дээгүүр байх нь амьдралын мөн чанар утга учир гэж үү? Хэн нэгний зовлонгоор даажигнах, түүнийг өрөвдөлтэй амьдралд нь үлдээх бас сонирхолтой байдаг юм уу? Үгүй л байлтай. Дэндүү их эрч хүчтэй, гялалзсан гэрэлтсэн би гэдэг хүнээ би хаа нэгтээ, хэзээ ч юм гээчихэж...

Түүнийг олоод ярилцахсан. Бас түүнийг олоод дахин хэзээ ч алдахгүйгээр, тавихгүйгээр хамтдаа эцэслэхсэн. Хорвоо ертөнц нэгэн хэвийн саарал, түүнийг өөр өөр олон өнгөөр будая гэсэн ч өнгө зүсгүй, үхлүүт хэвээр... Миний хайрладаг бүхэн, тэмүүлэл бүхэн зуурдынх байсаар дуусдаг. Өнөөдөр түүнийг хайрлаж байсан би маргааш түүнийг үзэн ядчихдаг. Магадгүй би л бүхний эх үүсвэр, эхлэл нь байх. Тийм ч учраас би ганцхан би л хар цагааны туйл. Үхэн үхтлээ, үүрд мөнх би би би, ганцхан өөрийгөө л бодож амьдардаг хүн өөрөө ямар өрөвдмөөр бас өчүүхэн юм бэ?

Амьд сарнай дэндүү их аз жаргал, хайр бэлэглэдэг шиг үхээд хатчихсан сарнай хэтэрхий их гуниг харууслыг дагуулдаг шүү дээ.

Хэтэрхий их шуналаа би дарж чадсан

Нэгэн цагт хэтэрхий их шуналтай байлаа. Бүх зүйлд шунана. Үнэтэй сайхан хувцас хэрэглэл, нэр хүнд, амьдралд гээд... Тэр дундаа эрчүүдэд дэндүү их шунадаг байлаа. Ямар сайндаа л 3 залуутай магадгүй 4, 5 ч байсан байх зэрэг уулздаг байлаа. Энэ нь нэг талаар ёс бус зүйл мэт санагдах ч тухайн үед уулзаж байсан эрчүүдийн хэн нь ч миний сексийн хэрэгцээ болоод сэтгэлийн цангааг тайлж чаддаггүй байсан гэвэл та итгэх үү?

Олон төрлийн, өөр өөр насны тэдгээр эрчүүд харин намайг өөрийнхөө цор ганц нь байхыг хүсдэг байлаа. Харин миний сэтгэлийн тэр их цангаагаа тайлах хэрэгцээ алга болохгүй байсан хэвээр... Энэ цаг үе удаан үргэлжлээгүй ч миний хувьд хангалттай хугацаа байсан. Дэндүү нэгэн хэвийн ганцаардмал амьдрал минь миний дотор нуугданхан байсан "хар хун"-ыг сэрээхэд хүргэсэн байж ч болох юм. 

Тэдгээр эрчүүдийг би бараг мартсан. Нэг л өдөр энэ бүхэн утгагүй санагдаж хаа нэгтээ нуугдахыг хүсдэг юм билээ. Харин дэндүү бардам бас дураараа явсан амьдрал надаас минь одоо болтол хариугаа авсаар л... Тэр үед ганцхан зүйлийг л хүссэн нам тайван, энгийн амьдрахыг. Тэр амьдралдаа ч би тэмүүлсээр явна.

Хүмүүсийн галзуурал миний хувьд зүгээр л өөр өөр амт үнэрийг бэлэглэж байсан тэдгээр зүйлс амьдралын ханиа олоход л үгүй болсон. Тэр юугаараа онцгой юм гэж үү? Ханхүү маань төгс төгөлдөр биш бас дэндүү өөрийнхөөрөө надтай үнэхээр ижилхэн байсан нь таалагдсан байх. Амьдрал минь одоо нэгэн хэмнэлээр эгшиглэдэг. Харин би энэ аялгуунаас хэзээ ч уйдахгүй гэдгээ л мэдэж байна...

Sunday, January 2, 2011

Hello blogspot!

Сайн уу блогспот. Өмнө нь хэд хэдэн эрхэм хүндэт блогчдын блогыг уншдаг байснаас үнэндээ блогспотод нүүж ирэх бодол байсангүй. Гэвч өмнөх блог маань хэтэрхий их хэл ам дагуулж багагүй алдаршсан тул тэндээсээ нүүхээс өөр зам үлдсэнгүй. Үнэндээ өөртөө зориулж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэснээс хэн нэгний амны зугаа эсвэл сонжсон харцны эзэн болохыг хүссэнгүй.
Шинэ ондоо шинэхэн блогоо нээж байгаадаа баяртай байна. Блогспот намайг халуун дулаанаар угтан авна гэдэгт итгэлтэй байна.

Блогспотын оршин суугчдад Шинэ оны мэнд хүргэе!