Monday, January 3, 2011

Хэтэрхий их шуналаа би дарж чадсан

Нэгэн цагт хэтэрхий их шуналтай байлаа. Бүх зүйлд шунана. Үнэтэй сайхан хувцас хэрэглэл, нэр хүнд, амьдралд гээд... Тэр дундаа эрчүүдэд дэндүү их шунадаг байлаа. Ямар сайндаа л 3 залуутай магадгүй 4, 5 ч байсан байх зэрэг уулздаг байлаа. Энэ нь нэг талаар ёс бус зүйл мэт санагдах ч тухайн үед уулзаж байсан эрчүүдийн хэн нь ч миний сексийн хэрэгцээ болоод сэтгэлийн цангааг тайлж чаддаггүй байсан гэвэл та итгэх үү?

Олон төрлийн, өөр өөр насны тэдгээр эрчүүд харин намайг өөрийнхөө цор ганц нь байхыг хүсдэг байлаа. Харин миний сэтгэлийн тэр их цангаагаа тайлах хэрэгцээ алга болохгүй байсан хэвээр... Энэ цаг үе удаан үргэлжлээгүй ч миний хувьд хангалттай хугацаа байсан. Дэндүү нэгэн хэвийн ганцаардмал амьдрал минь миний дотор нуугданхан байсан "хар хун"-ыг сэрээхэд хүргэсэн байж ч болох юм. 

Тэдгээр эрчүүдийг би бараг мартсан. Нэг л өдөр энэ бүхэн утгагүй санагдаж хаа нэгтээ нуугдахыг хүсдэг юм билээ. Харин дэндүү бардам бас дураараа явсан амьдрал надаас минь одоо болтол хариугаа авсаар л... Тэр үед ганцхан зүйлийг л хүссэн нам тайван, энгийн амьдрахыг. Тэр амьдралдаа ч би тэмүүлсээр явна.

Хүмүүсийн галзуурал миний хувьд зүгээр л өөр өөр амт үнэрийг бэлэглэж байсан тэдгээр зүйлс амьдралын ханиа олоход л үгүй болсон. Тэр юугаараа онцгой юм гэж үү? Ханхүү маань төгс төгөлдөр биш бас дэндүү өөрийнхөөрөө надтай үнэхээр ижилхэн байсан нь таалагдсан байх. Амьдрал минь одоо нэгэн хэмнэлээр эгшиглэдэг. Харин би энэ аялгуунаас хэзээ ч уйдахгүй гэдгээ л мэдэж байна...

No comments:

Post a Comment