Sunday, January 23, 2011

Хайрлаж байсан эр хүн бүхэн надаас нүүр буруулчихдаг...

Би амьдрал туршдаа эр хүнийг хамгийн ихээр хайрлаж ирсэн байх юм... Яагаад гэдгийг мэдэхгүй ч эрчүүд л миний амьдралд хамгийн том байр суурийг эзэлсээр иржээ...


Эхний хүн нь миний хайртай хонгор аав
Аав маань архи ууна, тамхи татна, зодоон хийнэ хүнд гар байсан. Гэхдээ ээжид маш их хайртай одоо ч ээжийн төлөө амьдардаг нэгэн. Тэр хоёр хүн бие биенээ л хараад хайрлаад байж байвал хамгийн аз жаргалтай байдаг... Жинхэнэ эр хүн, эршүүд эр хүн ямар байдгыг би ааваасаа л харсан. Аавыгаа хамгийн их хайрлаж харамладаг бүр ээждээ би аавд илүү хайртай гэж хэлээд гомдоож байхав дээ хөөрхий. Эрчүүдийг ааваараа л төсөөлдөг байлаа. Аавтайгаа уулзаагүй их уджээ. Бараг 10 жил болсон байна. Манай аав нэг тийм өөрийнхөөрөө зантай бас хүнийг хүчлэх гээд байдаг сул талтай л даа. Ингээд бид хоёр хагас жил орчмын өмнө муудалцав аа. Тэгсэн манай аав намайг одоо худалч хүнд 25 хүрч байгаа охиноо хүнтэй сууж, амьдралаа зохиох болсныг маань ойлгосонгүй ээ... Тэгээд л эцэс төгсгөлгүй маргалдсан. Аав маань намайг сүүлдээ бүр хэлэх хэлэхгүй үгээр харааснаар бид хоёрын харилцаа төгсгөл болж одоо би эцэг үрийн холбоогоо таслуулж, овгоо солих талаар бодож эхлээд байна... Sad

Дараагийн маш ихээр хайрладаг хүн маань миний өвөө
Энэ дэлхий дээрх хамгийн эрхэм дээд төгс төгөлдөр хүн бол миний өвөө байлаа. Өвөөгөө хамгийн их хайрлаж бас өвөөдөө итгэж хүндэтгэдэг байсан. Манай өвөө гайхамшигтай ухаантай, нөмөр нөөлөг нь хэмжээлшгүй бас их өрөвчхөн, бидэнд сайхан зүйлс ярьж өгдөг хүн байлаа. Бидний хувьд өвөөгөөрөө бахархах хайрлах сэтгэл бол хэмжээлшгүй. Бараг 15 орчим жилийн өмнөөс өвөө маань тэтгэвэртээ суух болов. За тэр яахав гэтэл зан ааш, хэлж ярих нь өөрчлөгдсөөр нэг л өдөр хамгийн хүйтэн хөндий аймшигтай хүн болж хувирав. Би эмээгээ өмөөрч нэг өдөр өвөөтэй хэрэлдээд тэр өдөртөө хөөгдөв. (эмээг нүдэн дээр зодоод байхаар нь тэвчээгүй тэрнээс болж хавийн амьтны хараалыг барсан би) Тэр цагаас хойш өвөө бид хоёр юм яриагүй ээ. Танихгүй хүмүүс шиг л байдаг. Тэр үед үнэхээр их гомдож байсан. Өвөө ч надад их гомдсон байх. Нэг иймэрхүү...

Дэндүү хайртай ахаасаа би одоо бол зүгээр л эмээдэг
Айл гэрт нэг тийм нөмөртэй, ухаантай гэрийнхнээ халамжилдаг хүн байдаг ш дээ. Манай ахаа бол яг л тийм хүн. Бараг л төгс гэмээр... Ахаагаа маш их хайралдаг байсан бол одоо зүгээр л эмээж явдаг. Өвөөтэй муудахад ахаа өвөөг өмөөрөөд би эмээгийн талд орсоноор мань хоёрын харилцаа тэр өдөртөө л the end... Weird

Анхны хайр, анхны бүхний эзэн минь
Би ер нь их хүнд гар л даа. За хүмүүсийн хэлдгээр архи тамхийг бол хэтрүүлэн хэрэглэнэ. Хараалын үг мүг бол тээд гамгүй. Эртнээс биеэ даасан учир өөрийнхөөрөө байж өөрийнхөөрөө бүхнийг шийддэг. Гэтэл их сонин өөрөөсөө тэс өөр хүнтэй анх учирчихдаг байгаа. Их олон ах байсан бас нэг тийм одоо нийтийн хэллэгээр бол их сайн залуу байлаа л даа. Надад хайртай гэнэ хамт амьдрана гэнэ тэгсэн хэрнээ аймар сэтгэлгүй. Бүр гайхалтай. Тэгээд бүр 4 жил хамт байсан гээд бод доо. Одоо бодохоор гайхаад байдаг юм. Их л зөв хүн бас би энэ хүнтэйгээ л амьдарч бүхнээ зориулна гэж боддог байсан тул аймээр хайрлаж, итгэдэг байлаа. Би хамт амьдры, гэрлий, хүүхэдтэй болы гэж хүртэл гуйгаад дийлээгүй. Сонин за л гэнэ тэгснээ байхгү. Ажил ажил ажил гээд л явчина. Эцсийн дүндээ өөр нэг алмасаас мессеж ирсэнийг би олж харсан цагаас бид хоёрын дурлалын түүх конец болсон. Зүгээр л надад хайргү байсан байгаа байхгү юу муу хар хог! Ганц зүйлд харамсаад аймээр их уйлж билээ. Хайран 4 жил залуу халуун насны минь он жилүүдээ гэж... ккк

Яахав эцсийн дүндээ бодоход бүгд л миний буруу байх л даа. Гэтэл энэ эрчүүд маань дэргэд байхгүй болчихсон би хэнийг түшиж амьдрах болжээнаа??? Яахав өөртөө л итгэж амьдрах болсондоо no other choice!

3 comments:

  1. hairan 4 jil hnnnnn,
    odoo tegeed yahav dee tee he he
    Anhnii hair yagaad butedgvig medeh uu huuhdee.Uchir ni bid nyalh balchirdaa tuuntei uchirdag yum shuu dee chi medej bgaa biz dee nadaar heluuletgvi ;-)

    ReplyDelete
  2. Мхн тэгж л боджээн... ккк

    Өө шээт гээл хэчнээн хоног үхтэрээ ууж билээ... (далимдуулж байхгү юу муу хог хэхэ)

    ReplyDelete
  3. hey za sainu? blogii chin odoo ingee unshaad yavjiin, tesku comment bichjiishu. sonirholtoiinbeee.. BI bas uuh durtai tatah durtai,.nuhurtuu zagnuulaal yavjiidg heneggui ni dendsen nuhur bainaa kk. ter anhnii hair mairtaigaa suugada huuhed gargaagui ni ih yumdoo tiime ho

    ReplyDelete