Monday, January 3, 2011

Feels too sad...

Амьдрал гэдэг хачин юм шүү. Ганцаардаад л, шаналаад л, зовоод л... Надад бол биеийн зовлонгоос илүүтэй сэтгэлийн зовлон л илүү их тарчлааныг авч ирдэг юм шиг. Өнөөдөр би бардам, аз жаргалтай, эхэмсэг нэгэн харагддаг бол дотроо би галд шатсан, дэндүү өрөвдөлтэй нэгэн байдаг. Өөрийнхөөрөө байж өөрийнхөө эрх чөлөөг олох мөч надад ойрхон байгаа болов уу? Мэдмээр байна.
Бусдаас илүү амьдрах, хэн нэгнээс дээгүүр байх нь амьдралын мөн чанар утга учир гэж үү? Хэн нэгний зовлонгоор даажигнах, түүнийг өрөвдөлтэй амьдралд нь үлдээх бас сонирхолтой байдаг юм уу? Үгүй л байлтай. Дэндүү их эрч хүчтэй, гялалзсан гэрэлтсэн би гэдэг хүнээ би хаа нэгтээ, хэзээ ч юм гээчихэж...

Түүнийг олоод ярилцахсан. Бас түүнийг олоод дахин хэзээ ч алдахгүйгээр, тавихгүйгээр хамтдаа эцэслэхсэн. Хорвоо ертөнц нэгэн хэвийн саарал, түүнийг өөр өөр олон өнгөөр будая гэсэн ч өнгө зүсгүй, үхлүүт хэвээр... Миний хайрладаг бүхэн, тэмүүлэл бүхэн зуурдынх байсаар дуусдаг. Өнөөдөр түүнийг хайрлаж байсан би маргааш түүнийг үзэн ядчихдаг. Магадгүй би л бүхний эх үүсвэр, эхлэл нь байх. Тийм ч учраас би ганцхан би л хар цагааны туйл. Үхэн үхтлээ, үүрд мөнх би би би, ганцхан өөрийгөө л бодож амьдардаг хүн өөрөө ямар өрөвдмөөр бас өчүүхэн юм бэ?

Амьд сарнай дэндүү их аз жаргал, хайр бэлэглэдэг шиг үхээд хатчихсан сарнай хэтэрхий их гуниг харууслыг дагуулдаг шүү дээ.

No comments:

Post a Comment