Thursday, February 24, 2011

Би одоо од юм уу тэ?

Хм ёстой тэсгэл алдаад блог дээрээ бичжээн... Би ер нь оюунтан байхаас л хүмсүүдэд сайн муугаараа дуудуулсаар байгаад төгссийн. Ер нь бол нэг их од энэ тэрдээ ч биш багштайгаа үерхдэг болсноос тэр гэхүүдээ. Тэгээд л янз бүрээр хэлүүлдэг байлаа. Бид хоёр хэрэв 5 жил хамт байгаагүй бол магадгүй явалддаг, өөр холбоотой мэтээр ойлгож болох байсан байх л дааа... За тэр яахав удалгүй ажилд орлоо мөн л төд удалгүй ажлын зарим нөхөд бол намайг янхан ай гар гээд л ярьдаг байсан. Би тоодгүй л байсын. Одоо яахав дээ өөр ярих юм олдку бол тэ? Ярихаас яахав дуугай л байя гэхсэн. Мөн блог хөтөлдөгөөс болсон уу блогоор дамжин надад их хэл ам ирдэг байлаа. Үнэндээ гого блогт анхны секс бичсэн хүмсүүдийн нэг гэхэд хэлсдэхгүй байх...

За тэр яахав гэсэн жоохон юм хум хийгээд ирэхээр л мэргэжил, байгаа байдал одоо юу байдын тэр болгоноос үүдэн янз бүрээр доромжлох, мессенжэрээр дарамтлах, энд тэндхийн site-н дээр муулах гээд одоо бараг бүгдий нь л үзсэн. Хуучин ажлын нэг мэдрэл муутай нөхөр нааг дарамталсаар байгаад үндсэндээ өмнөх буюу хайртай ажлаасаа гарахаас өөр аргагүйд хүргэж байсан гээд л бод... Аймээраа

Тэгсэн болоогүй ээ одоо бүр нүүрний номоор доромжлол ирдэг боллоо. Би одоо од уу тэ? хаха тэр одонцоруудаа л муулна бид дээ. Юун ч завтайн ядхад... Би тэр болгоныг нь тоогоод хэрэлдээд суух үнэндээ завгүй хүн л дээ. Хамгийн аймар нь одоо бүр мэний хайрыг янз бүрээр хэлж байгаа байхгү юу. Чи өөрийгөө юу гэж бодоов ганцаараа нөхөртэй нь юм уу ч гэх шиг. Өөрийнхөө нүүрний номон дээр зураг тавьж ч болохоо байчихсан хорбоо тэ? Гоё шүү! Энэ аягү ариун явдал тэ? ккк funny

Зүгээр л хэнд ч юу ч гэж хэлүүлкү, анхааралд нь өртөхгүй зүгээр сайхан нам тайван амьдармаар байна. Энэ одоо тийм бүтэшгүй хүсэл үү тэ? Би гэтэл ажил мэргэжлээсээ шалтгаалсан ч тэр цаашид нэлээдгүй л нэрээ гаргана. Гэтэл ахиад л энэ их хэл ам дагаад ирэх байх даа... Тайван сайхан нам жим амьдрал чи хаана байна аа?

Thursday, February 17, 2011

New life!

Өнөөдөр жаахан гунигтай зүйл бичих нь... Сорри
Тэгэхээр би гэдэг хүн их гунигтай, итгэлгүй нэг тийм унжгар болчихсоноо өнөөдөр мэдлээ! Яагаад гэдгийг сайн мэдэхгүй юм.
Өөрийгөө алдчихаад байна гэж бичиж байсанчлан урьдын хөгжилтэй, сэргэлэн цовоо, дэндүү итгэлтэй би гэдэг хүн тэс өөр болчихожээ... Магадгүй эргэн тойронд өвдөж зовж эсвэл гуниглан гутарч байгаа хүмүүс их нөлөөлсөн байх. Ямарч эрч хүчгүй нэг тийм зогсонги өөртөө итгэлгүй болчихсон Жессика гэдэг хүн өнөөдрөөс урьдын адил эрч хүчтэй гялалзсан хүн болохоор шийдлээ!

Би бүхнийг чадна, болгоно бүтээнэ!Алаад өгнө!ккк Яагаад гэвэл би чинь Жессика шүү дээ!Хүн хамгийн гол нь итгэл найдвараа л алдаж болохгүй, Хэзээ ч!

Wednesday, February 16, 2011

I hate Valentine's day!

Би нээрэн Валентины баярт дургүй. Ганц бие энээ тэрээ юу байдын тэр утгаараа дургүй байгаагү л дээ... Зүгээр Валентинаар би нэг тийм одгүй болчихдог юм аа... Одоо жишээ нь саяны Валентинаар гэхэд ёстой балрав ш д. Нөхөр бид 2 яахав өгөх бэлэг хийх зүйл нь тодорхой байсан болохоор би нэг их тоохгү байсанчэн 14-ны өглөө надад зүрхэн чихрийн цуглуулга өгч барайлгаж байгаан... Би тэгсэн юу ч бэлдээгү өглөө мангар царайлаал инээгээл чи идэх үү ч гэх шиг...

Тэр гайгү орой нь 2 талаасаа нээх лаг тэмүүлэлтэй уулзах байтал мэний шүд гэнэт өвдөв ш д... Тэгээд болоогү шуудхан гялс хариад би гэвтцэн. Уйлаал, үхлээ барилаа гээл шөнөжин 2уулаа нойргү. Баяр тэмдэглэсэн кянгаралцаан ч байхгү за. Хөөрхиймэн муухай царайлаал хажууд бөндөгнөөд байсан. Би яахав ингээд үхлээ барилаа гээл сүр сүр...

Өглөө нь 2 өрвийсөн юм за нойргү. Мэний шүд арай гайгү болоод ажилдаа явжаагаан... Тэр өдөр бол ямар ч наастаргү өнгөрчаагаа байхгү юу. Харин орой нь 2уулаа ажил тарж уулзаад нөгөө авна гээд төлөвлөцөн байсан хос цамцаа (манай хүнийх подоолк, мэнийх нь майк) авлаа ш д... хэхэ 2уулаа инээж хөхрөөд л зүгээр... Харьж сайхан хоол хийж идээд утгаар нь баярын кянгаралцаан хийгээд л унтах шив дээ хэхэ Тэглээ ч би Валентинд дургү ээ!

Friday, February 11, 2011

Хүндлэхгүй бол хайрлахгүй байна гэж ойлгож болох уу?

Хайртай хүнээ бүр хамгаас их хайрладаг хүнээ хүндлэхээ байна гэдэг хайргү гэсэн үг мөн үү? Минийхээр үгүй ч юм шиг. Би жишээ нь аавдаа салаавч өгчдөг, хайртай хүнээ пизда минь гээд хараачихдаг, дүүгээ дургүй хүргэвэл алгадаад авчихдаг хүнд гар байлаа ш д. Одоо ч больсон л доо. Хэтэрхий омголон зантай, өөрийнхөөрөө болж өссөний гай юм уу л гэж дүгнэдийн...


Ээжийгээ ч арай тэгдэггүй л дээ. Ер нь өөрийнхөөрөө байж, өөрийнхөө хүчээр амьдарч чаддаг болсон хүн бусдын үгийг хүлээж авах дургүй болчихдог байх аа. Одоо жишээ нь тэр хүн надад нөлөөлөөгүй, хэрэгтэй үед дэргэд минь байгаагүй байж нэгэнт хүн болоод төлөвшчихсөний дараа лекц уншиж амьдрал ярих гээд байхаар нь дургү хүрдэг гэх үү дээ... Нэг их лаг амьтан болчихоод ингэдэг юм биш л дээ зүгээр л хүн хүнд хань болж чаддаг, ядаж сэтгэлзүйн хувьд дэмнэчихдэг байвал энэ чинь жинхэнэ хамгийн том буян болно ш дээ.

Тэгсэн ч гэсэн хайртай хүнээ гомдоох нь танихгүй хэн нэгнийг доромжлоод өнгөрөхөөс ч хэцүү санагдаад байдым билээлд. Яахав хэзээ нэгэн цагт би өмнө нь хийсэн нүглийн үрээ үүрэх л байх. Нэгэнт хийсэн хэрэг. Харин хайртай хүмүүсээ дахин гомдоохгүйн тулд илүүтэй хичээж амьдрах болсон. Яагаад гэвэл би утгаараа grown up болчихсон гэхүү дээ... хэхэ