Thursday, February 24, 2011

Би одоо од юм уу тэ?

Хм ёстой тэсгэл алдаад блог дээрээ бичжээн... Би ер нь оюунтан байхаас л хүмсүүдэд сайн муугаараа дуудуулсаар байгаад төгссийн. Ер нь бол нэг их од энэ тэрдээ ч биш багштайгаа үерхдэг болсноос тэр гэхүүдээ. Тэгээд л янз бүрээр хэлүүлдэг байлаа. Бид хоёр хэрэв 5 жил хамт байгаагүй бол магадгүй явалддаг, өөр холбоотой мэтээр ойлгож болох байсан байх л дааа... За тэр яахав удалгүй ажилд орлоо мөн л төд удалгүй ажлын зарим нөхөд бол намайг янхан ай гар гээд л ярьдаг байсан. Би тоодгүй л байсын. Одоо яахав дээ өөр ярих юм олдку бол тэ? Ярихаас яахав дуугай л байя гэхсэн. Мөн блог хөтөлдөгөөс болсон уу блогоор дамжин надад их хэл ам ирдэг байлаа. Үнэндээ гого блогт анхны секс бичсэн хүмсүүдийн нэг гэхэд хэлсдэхгүй байх...

За тэр яахав гэсэн жоохон юм хум хийгээд ирэхээр л мэргэжил, байгаа байдал одоо юу байдын тэр болгоноос үүдэн янз бүрээр доромжлох, мессенжэрээр дарамтлах, энд тэндхийн site-н дээр муулах гээд одоо бараг бүгдий нь л үзсэн. Хуучин ажлын нэг мэдрэл муутай нөхөр нааг дарамталсаар байгаад үндсэндээ өмнөх буюу хайртай ажлаасаа гарахаас өөр аргагүйд хүргэж байсан гээд л бод... Аймээраа

Тэгсэн болоогүй ээ одоо бүр нүүрний номоор доромжлол ирдэг боллоо. Би одоо од уу тэ? хаха тэр одонцоруудаа л муулна бид дээ. Юун ч завтайн ядхад... Би тэр болгоныг нь тоогоод хэрэлдээд суух үнэндээ завгүй хүн л дээ. Хамгийн аймар нь одоо бүр мэний хайрыг янз бүрээр хэлж байгаа байхгү юу. Чи өөрийгөө юу гэж бодоов ганцаараа нөхөртэй нь юм уу ч гэх шиг. Өөрийнхөө нүүрний номон дээр зураг тавьж ч болохоо байчихсан хорбоо тэ? Гоё шүү! Энэ аягү ариун явдал тэ? ккк funny

Зүгээр л хэнд ч юу ч гэж хэлүүлкү, анхааралд нь өртөхгүй зүгээр сайхан нам тайван амьдармаар байна. Энэ одоо тийм бүтэшгүй хүсэл үү тэ? Би гэтэл ажил мэргэжлээсээ шалтгаалсан ч тэр цаашид нэлээдгүй л нэрээ гаргана. Гэтэл ахиад л энэ их хэл ам дагаад ирэх байх даа... Тайван сайхан нам жим амьдрал чи хаана байна аа?

4 comments:

  1. facebook deer hamaaagui taniku hunees bitgii request avchiii! bas nuutslalaa sain hiigeech

    ReplyDelete
  2. gviee bi bas neeh saihan nam jim amidrah yumsan gej boddog bolood bgaa ;-)
    Hicheeldee yavaal gertee ireel bas hicheeldee yavaal .......
    Ene jim magadgvi bas sonirholtoi bj bolhiin tee ;-)
    Humuus ih sonin yarih yum ni oldodgvi met hun muulj hov jiv hootsolddiin .Ug ni ch bas hun muulj hov jiv yarih ch goe l doo Kke

    ReplyDelete
  3. citrus: ok honey!thanks for the advice
    Mishaa: kkk gehdee l hund doromjluulah muuhai l bdiim bna hongor ni bas taivan amidarmaar bgamu? hoorhon sh dee!

    ReplyDelete
  4. omnoh blogiin chin hayag u baisiin? haagaagui bol unshiildaa . hehheh

    ReplyDelete