Wednesday, February 16, 2011

I hate Valentine's day!

Би нээрэн Валентины баярт дургүй. Ганц бие энээ тэрээ юу байдын тэр утгаараа дургүй байгаагү л дээ... Зүгээр Валентинаар би нэг тийм одгүй болчихдог юм аа... Одоо жишээ нь саяны Валентинаар гэхэд ёстой балрав ш д. Нөхөр бид 2 яахав өгөх бэлэг хийх зүйл нь тодорхой байсан болохоор би нэг их тоохгү байсанчэн 14-ны өглөө надад зүрхэн чихрийн цуглуулга өгч барайлгаж байгаан... Би тэгсэн юу ч бэлдээгү өглөө мангар царайлаал инээгээл чи идэх үү ч гэх шиг...

Тэр гайгү орой нь 2 талаасаа нээх лаг тэмүүлэлтэй уулзах байтал мэний шүд гэнэт өвдөв ш д... Тэгээд болоогү шуудхан гялс хариад би гэвтцэн. Уйлаал, үхлээ барилаа гээл шөнөжин 2уулаа нойргү. Баяр тэмдэглэсэн кянгаралцаан ч байхгү за. Хөөрхиймэн муухай царайлаал хажууд бөндөгнөөд байсан. Би яахав ингээд үхлээ барилаа гээл сүр сүр...

Өглөө нь 2 өрвийсөн юм за нойргү. Мэний шүд арай гайгү болоод ажилдаа явжаагаан... Тэр өдөр бол ямар ч наастаргү өнгөрчаагаа байхгү юу. Харин орой нь 2уулаа ажил тарж уулзаад нөгөө авна гээд төлөвлөцөн байсан хос цамцаа (манай хүнийх подоолк, мэнийх нь майк) авлаа ш д... хэхэ 2уулаа инээж хөхрөөд л зүгээр... Харьж сайхан хоол хийж идээд утгаар нь баярын кянгаралцаан хийгээд л унтах шив дээ хэхэ Тэглээ ч би Валентинд дургү ээ!

No comments:

Post a Comment