Tuesday, March 22, 2011

I love hip hop! (not kidding at all...)

Хүүе за би бүр соёлоос гоцорцон явжээн тэхүү??? WTF? Арай хэтэрнээ энэ чинь дуу муу коно мононоос гоцорч энэ тэр айн?

За олон таван үгээр яахав гол юмаа бичий. 10-н жилд байхад л хип хопоор амьсгалж байснаас ер нь нэг их сонсохоо больчихсон юм аа. Тэгээд сая youtube-р тэнэж яваад энэ залуугын дуунуудыг сонслоо. Зүгээр л тас тэхүү?

Бас тэр Микрофоны ард гээд Gee&Tulgat&Rokit bay-н дуу бас байна аа хэхэ. Одоо хэсэгтээ л энэ хэдэн дууг бол хашраана ш д айн? За за enjoy!

PS: Тэр Rokit bay нь аймээр тач харагдаад байхын... Энэ нүгэлүү?

Monday, March 21, 2011

Унтахын төлөө төрчиж...

Би нээрэн зүгээр унтаж идэхийн төлөө төрчижээ. Зүгээр энэ бол үнэхээр асуудал болж байна. Одоо хамгийн багадаа 8 цаг унтахын. Тэгээд өглөө босох гэж наян юм болно. Нөхөр бид 2 бол өглөө болгон хэрэлдээстэй за. Өнөөх чинь хөөрхий өглөөний цай нэхдэггүй юм аа зүгээр ганц нэг цамц, өмдөө индүүдээд өгөөчээ гэж гуйж байгаа царай нь хэхэ. Тэгсэн би байхгү урд өдөр нь индүүдчих юмыг л одоо өглөө болгон хэрэлдэн байж индүүдэж өгөхийн...

Гэснээс би нээрэн айр их унтдаг гар байсы ш д. хэхэ Дүү бид хоёр бол хичээлээсээ ирээд, амралтын өдрөөр за зундаа бол бүр ногоортлоо унтана. Хөшгөө хааж байгаал сайхан юм хум нөмрөөл унтаад байна хаха. Тэгээд юун ч их унтдын сэрэнгүүт орой болцон байнгуут за за гээд ороо зассанаа унтаж энэ тэр... (дундуур нь 00 орох, юм идэх ажлаа бол бас амжуулна л даа ккк)

Зүгээр нойрноос болж, нойроо харамласнаасаа болж хүн алж ч мэдэхээр хүмүүс гээл бод. Сэрээх гэж оролдох юм уу утас энэ тэр дуугарвал тэр хүнийг зүгээр л алж байгаа юм чинь хэхэ Маргааш нь амралтын өдөр байлаа гэхэд мань 2 чинь урд орой нь үхтлээ тамхи татаж байгаад л орой унтаж байгаан. Тэгээд унтахаасаа өмнө өглөө түрүүлж сэрсэн нь нөгөөхийгөө сэрээж баг алку шүү гэж тохирч ч байх шэг... Аймээр уу? хаха

Одоо бол 2уулаа тусдаа амьдрал энэ тэр яриад байж байгаа болохоор уулзах нь ч цөөрсөөн... Би дүүгээ санаал байдын. Хөөрхиймэн бас л хар юм хичээл, дадлага гээд завгү гүйж байгаа. Гэснээс би дүүгээсээ өөр хүний үгийг сонсдгү хүнд гар ш д. Өөр хүн юм хэлүүлэн салаавч өгч энэ тэр хаха. Тэгтэл дүүгээ үглэхээр дув дуугай сонсоол, аягү шаналж энэ тэр. Гэхдээ согтуудаа бол үгий нь сонсдгүмшэг байна лээ ккк...

Monday, March 7, 2011

Эдийн шунал гэж ер нь юу юм бол...? (thinking...)

Би угаасаа л за угаасаа гэхээр сонин юм аа ер нь л их эдийн шуналтай хүүхэд байсымаа. Тэгээд айлын ганц болохоор балиар аминч, харамч за хэхэ. Тэгээд одоо ч гэсэн нэг тийм үнэтэй юм л авахыг хүснэ. Үнэтэй гэхээр сайн гэж боддогымуу хаашааен. Арай ч тэр Шангрилагаар шоппинг хийчдэг болчоогү л дээ хихи. Гэхдээ л яахав хэрэндээ гайгү юм аваад өмсчий хэрэглэчий гэж боддог. Угаасаа хямд 3-н цамц авсанаас 1 үнэтэй цамц авчихсан нь өег бас чанартай санагдаад байдын. (Энэ одоо оршил уу тэ айр нүхээ малтжаагаам шэг уншигддаг байна ш д хаха)


Тэгсэн саяхан ингэж тэнэгтэвээ. Нарангийн Esprit-д явж явж нэг цамц үзэвээ. Ерөөсөө тийм тасарцан гоё сайхан биш. Зүгээр л хавар намар өмсчихмөөр нэг тийм урт, шаргал өнгөтэй, ноосон материалтай тэгснээ малгайтай малгайн дээрээ үстэй гэс хаха. Тэр тэгээд надаас өөр хэнд ч таалагдкү тэгсэн хэрнээ л би авмаар байдаг... Тэгээд хар юм аа дагуулаад явлаа. Хошуугаа  унжуулж байгаад л дургүйд хүчгүй ч гэсэн орсын. Ахиал шинэ бараа ирсэн гээл баахан тойрсон ч тэр цамцнаас өөр авах юм байдаггүй ээ. Тэгсэн тэр цамц хөөрхий айр өрөвдөлтэй нэг ч хүн аваагү за ядхад хаха.... За тэгээл яг авыдаа гээл байжээсанчэн уучлаарай шинэ шил ирсэн гэхээр нь 2уулаа далийж үзсээр байгаад нэг нэг шил авах болчлоо. Тэгэхээр яахуу цамц будаа... Авы гэсэн мөнгө хүркү гэхийн(яс юман дээр би мөнгөтэй байгааг нь мэджил байсан... хаха) Тэгээл салгалаал харилаа. Би тэскү эмээд хэлээд тэр цамцыг л авку бол амьдрал утгагү энэ тэр ухааны юм яриал. Эмээ тэгсэн ав ав эмээ нь авч өгий ч гэх шиг. Бас хайнга тэ ажил хийдэг, 20 гарцым байж эмээгээрээ цамц авахуулж энэ тэр...

Энэ юу гэсэн үг вэ гэвэл эцсийн эцэст эдийн шуналаасаа болж би яахаас ч буцахгүй болсоон гэсэн үг! хаха Юун ч сүртэй биччив дээ. Гэхдээ л гоё юм харахаар өдөр шөнөгү бодоод, зүүдлээд, мөрөөдөөд лай болдымаа...

PS: Ээжтэй ярьсанаа тийм ч юм авмаар байна, ийм ч юмтай болмоор байна гэж эрхэлж энэ тэр...

Thursday, March 3, 2011

Харахаар л нэг тийм садар секс бодогдуулам улс шүү дээ...

За олон таван үгээр яахав зүгээр айр секси, нэг тийм үнэн зэвүүн эмэгтэйлэг гоё санагддаг бүсгүйчүүдийн зурагнуудаас... Celebs гэхиймуудаа. Мхн

Мэдээж number 1 бол Marilyn Monroe (Би өөрөө эмэгтэй ч энэ хүүхнийг харахаар... ккк)

Зиа дараагийн сайхан бүсгүй бол Jessica Simpson (Ихэнх хүмүүс сайн мэдэгүмөө зүгээр надад бол үнэн саак санагдаад байдымаа...)


За хэн ч гэсэн lady гэж хүндлэхээр мундаг бүсгүй байна аа. Энэ бол Nicole Kidman

Энэ бүсгүй сайн жүжигчин биш байж болох ч сайхан хүүхэн гэдэг нь бол тодорхой... Яг л өөрийнхөөрөө Megan Fox үүүүүү....


Эцэст нь тэрхүү гуа үзэсгэлэнгийн туйл болсон хатагтайг танилцуулахгүй байхын аргагүй билээ. Тэр бол тэр бол тэр бол...  За за хэлий Monica Bellucci (Нөхөртэйгөө яаж сексддэгийг нь төсөөлдөө!?!)


Юу болоод секс секс гээд орилоод байгаан болоо? хаха Зиа зиа my taste бол нэг иймэрхүү шив дээ!

Tuesday, March 1, 2011

My Angel

Би ер нь эмэгтэй хүмүүст их элэгтэй юм шиг байгаан. Тэр дундаа эмээ, ээж, дүү гуравтаа бол нугасгүй шүү дээ... ккк Тэгэхээр эхлээд ээжийнхээ тухай бичье.

Мэдээж хүн бүр л ээждээ хайртай, ээж нь бурхан байдаг. Миний хувьд ч бас ижилхэн. Гэхдээ ээж хүн гэдэг үхтэрээ үр хүүхдийнхээ төлөө ямар агуу их, хэзээ ч дуусашгүй хайраар хайрладаг билээ дээ. Зүгээр л гайхамшигтай. Миний ээж намайг сэтгэл гундуухан явахыг, өвдөж зовохыг андадгүй. Өглөө эрт залгаад л ээж нь охиноо зүүдэллээ. Миний үр үнхэлцэг зүгээр үү? гээд л ярьдаг... Ээжтэйгээ уулзаагүй би 7 жил болсон. Заримдаа ээжийн минь үнэр үнэртэх шиг болоход ямар их баярладаг гээч! Харин ээж маань ахиад л өвдсөнийг би өнөөдөр сонслоо! Амьдралд, бурханд, хорвоод би гомдох уу? Зүгээр л шаналж үхэх гэж байна би...

Дараагийн хайрт хонгор хүн маань миний эмээ. Өнөөг хүртэл эмээтэйгээ ярьж, инээж бас зөвлөлдөх боломжтой байгаа би азтай хүн. Эмээ минь амьд сэрүүн нь л байвал би гэдэг хүн зүгээр л аз жаргалаар бялхана. Миний эмээ бүх хүнийг, үр хүүхдээ хэрхэн гайхамшигтай ихээр хайрлаж, ойлгож, дэмжиж чаддагийн зүгээр л амьд домог. Хүнийг ямар их ойлгож бас жижиг гэлтгүй мэдрэмжтэй хандаж чаддаг хүн гээч? Миний эмээ бол тэр чигтээ бурхан. Бидэнд ийм л бурхан заяасан учраас бид хамгийн азтай!Магадгүй эмээ минь байгаагүй бол би өдийд ингээд хүний зэрэгтэй яваач уу үгүй ч үү...

Миний дүү насаар бага ч ямар хөөрхөн гээч? Хэзээ ч байгаагүй сайн найз минь ч болдог, хамгийн дотно дүү минь ч байж чаддаг. Багадаа ерөөсөө уйлдаггүй хэрнээ намайг уйлахаар дагаад уйлчихдаг хөөрхөн хүүхэд байж билээ. Их тэсвэр хатуужилтай, ухаантай бас царайлаг сайхан бүсгүй болсон доо. Миний хажууд ухаан нь бол ундарчихсан. Ямар сайндаа 10 жилд байхад би хэзээ ч мөнгөө бүтэн тоолж хариултаа авч мэддэггүй тэнэг гар байхад л хажууд тооцоогоо бариад явчихдаг гээд бод доо... Дүүгээ хэтэрхий хэрсүү байгаад нь хааяа айдаг... Жоохон юм байж эрхэлж, нялхарч явах нас нь шүү дээ гэж бодогддог л юм. Би хааяа согтуу утасдаж зовоодгыг эс тооцвол дүүгээ аль болох эрхлүүлээд, хайрлаж хамгаалаад явах юмсан гэж чин сэтгэлээсээ хүсдэг юм.

Ийм л гайхамшигтай, сайхан бүсгүйчүүдээр хүрээлэгдсэн болохоор би их азтай, хувьтай бас их жаргалтай бүсгүй шүү дээ!