Tuesday, March 1, 2011

My Angel

Би ер нь эмэгтэй хүмүүст их элэгтэй юм шиг байгаан. Тэр дундаа эмээ, ээж, дүү гуравтаа бол нугасгүй шүү дээ... ккк Тэгэхээр эхлээд ээжийнхээ тухай бичье.

Мэдээж хүн бүр л ээждээ хайртай, ээж нь бурхан байдаг. Миний хувьд ч бас ижилхэн. Гэхдээ ээж хүн гэдэг үхтэрээ үр хүүхдийнхээ төлөө ямар агуу их, хэзээ ч дуусашгүй хайраар хайрладаг билээ дээ. Зүгээр л гайхамшигтай. Миний ээж намайг сэтгэл гундуухан явахыг, өвдөж зовохыг андадгүй. Өглөө эрт залгаад л ээж нь охиноо зүүдэллээ. Миний үр үнхэлцэг зүгээр үү? гээд л ярьдаг... Ээжтэйгээ уулзаагүй би 7 жил болсон. Заримдаа ээжийн минь үнэр үнэртэх шиг болоход ямар их баярладаг гээч! Харин ээж маань ахиад л өвдсөнийг би өнөөдөр сонслоо! Амьдралд, бурханд, хорвоод би гомдох уу? Зүгээр л шаналж үхэх гэж байна би...

Дараагийн хайрт хонгор хүн маань миний эмээ. Өнөөг хүртэл эмээтэйгээ ярьж, инээж бас зөвлөлдөх боломжтой байгаа би азтай хүн. Эмээ минь амьд сэрүүн нь л байвал би гэдэг хүн зүгээр л аз жаргалаар бялхана. Миний эмээ бүх хүнийг, үр хүүхдээ хэрхэн гайхамшигтай ихээр хайрлаж, ойлгож, дэмжиж чаддагийн зүгээр л амьд домог. Хүнийг ямар их ойлгож бас жижиг гэлтгүй мэдрэмжтэй хандаж чаддаг хүн гээч? Миний эмээ бол тэр чигтээ бурхан. Бидэнд ийм л бурхан заяасан учраас бид хамгийн азтай!Магадгүй эмээ минь байгаагүй бол би өдийд ингээд хүний зэрэгтэй яваач уу үгүй ч үү...

Миний дүү насаар бага ч ямар хөөрхөн гээч? Хэзээ ч байгаагүй сайн найз минь ч болдог, хамгийн дотно дүү минь ч байж чаддаг. Багадаа ерөөсөө уйлдаггүй хэрнээ намайг уйлахаар дагаад уйлчихдаг хөөрхөн хүүхэд байж билээ. Их тэсвэр хатуужилтай, ухаантай бас царайлаг сайхан бүсгүй болсон доо. Миний хажууд ухаан нь бол ундарчихсан. Ямар сайндаа 10 жилд байхад би хэзээ ч мөнгөө бүтэн тоолж хариултаа авч мэддэггүй тэнэг гар байхад л хажууд тооцоогоо бариад явчихдаг гээд бод доо... Дүүгээ хэтэрхий хэрсүү байгаад нь хааяа айдаг... Жоохон юм байж эрхэлж, нялхарч явах нас нь шүү дээ гэж бодогддог л юм. Би хааяа согтуу утасдаж зовоодгыг эс тооцвол дүүгээ аль болох эрхлүүлээд, хайрлаж хамгаалаад явах юмсан гэж чин сэтгэлээсээ хүсдэг юм.

Ийм л гайхамшигтай, сайхан бүсгүйчүүдээр хүрээлэгдсэн болохоор би их азтай, хувьтай бас их жаргалтай бүсгүй шүү дээ!

3 comments:

  1. eeee eej ni gaigui bailguuuudeeee sain zalbiraaad itgeed yavjiival zugeer bhooo!!
    bi bas eej, emee, 1 emegtei duuuteimshdee kk

    ReplyDelete
  2. hehehe goy bichsen baina aa.
    Chi ugaasaa medii shd bi emeegiin huuhed baisniig. Gehdee hun gedeg muuhain baina. Ehleed ymar ih sanadag bailaa odoo gehed sanuulahgui l barag martjee buduun emeegee.
    Eej ovdoh hetsuun baina lee. Eejiinh ni bie yasiin? Gehdee hurdan zugeer boloh baihaa betii setgeleer unaarai. Manai Oogoo egch chin huurhun shd. Bi baga baihiigaa l sandiin odoo ymar bolson boloo. Aygui l alia hogjiltei egch baisan sanagdjiina.
    Bi bas duuteigee uulzaagui odoo barag 3 jil boloh gejiine. Gehdee bi ch holduu amitan yum boloh deer duu maani l huue haay gehgui bol mangartaad l yavjiidii shd

    ReplyDelete
  3. Unendee burhan gedeg chini hunii setgel zurhend l bg zuil shuu dee huuhduudee.........

    ReplyDelete