Wednesday, April 27, 2011

Эмээгийн нууцууд...

Би нээрэн эмээгээ аягү мундаг бас миний харж байсан хамгийн эмэгтэйлэг, жинхэнэ lady гэж хэллүү? ккк Зиак тэгэхээр аавын сургааль алт, ээжийн сургааль эрдэнэ гэдэг бол миний хувьд эмээгийнхээ алмазан сургаалиар л өдий хүртэл амьдарсан хүн дээ...

Миний эмээ гайхалтай сайхан сэтгэлтэй бүсгүй. Хүний хүнийг хүртэл өөрийн хүүхдүүдээс илүү хайрлаж чаддаг агуу сэтгэл, энэрэнгүй нинжин хайр нь хаанаас ундардагийг би одоо ч мэддэггүй. Тэр хүний мэдрэмж гэдэг бол агуу. Үхтэл үр харам гэдэг үгийг утгаар нь мэдрүүлж байгаа хүндээ. Хэдэн хүүхдийнхээ төлөө сэтгэл зүрхээ, хайраа, энергиэ, амьдралаа бүхлээр нь зориулсан юм миний эмээ. Жижигхэн бүр хэн ч анзаарахааргүй зовлонг хүртэл мэдчихээд нимгэлж өгдөг бурхан бол миний эмээ. Гунигласан, ядарсан, сэтгэл зовсоныг бол андахгүй. Харин баяр жаргалтай үед хамтдаа үнэн сэтгэлээсээ баярладаг хүн шүү дээ. Эмээ минь л хамт байвал надад бурханы хэрэг ч алга даа...

Гоо үзэсгэлэнгийн туйл шүү дээ. Нүүрний арьс нь одоо хүртэл гөлгөр, дөнгөж 20 гарч буй биднийхээс ч цэвэр, булбарай, гэрэлтсэн гээд боддоо... Үргэлж биеэ арчилна. Бага байхын л үргэлж үсчин гоо сайхан ороод л нүүрээ арчлаад л явна. Одоо хүртэл хэвээрээ. За тэр мэдрэмж, хувцасны зохицолыг бол жинхэнэ мэргэжлийн хүн шиг мэднэ дээ. Брендийн хувцасанд шунадаг миний сонирхолыг ганц хөглөж өгдөг хүн маань. Хүссэн бүхнийг минь авч өгсөөр одоо хэдийн 20 жил өнгөрчихсөн байна. Хэчнээн их мөнгийг нь үрсэнээ бодохоос ч айжээн..


Эрчүүдийг бол сөхрүүлнэ ш дээ. Сүхбаатарын Дарьгангын сайхан бүсгүйчүүдийн нэг гэхээр ойлгомжтой байх... ккк Манай дүүгийн нөхөр, манай хүн хоёр хүртэл эмээг гоё сайхныг нь гайхаад үгнээс нь гардаггүй гээд л бодчих. Аймээр уу? хаха

Зиак тэхээр эмээ маань эмэгтэй хүн ямар байх талаар багаас л ярьдаг байлаа. Би даанч сайн сурагч нь биш юм шэг байгаан. Одоо очихоор гоо сайхан орсонгү энэ урт үсээ сайн арчилсангүй гээд загнуулдагаас л ойлгомжтой. Байнга өөрийгөө 1-т тавьж өөрийн хүслээр, гоо сайхнаа хадгалж амьдрах ёстой гэдэг бол хамгийн эхний сургааль. За дараагийн алтан сургааль нь Хүнийг хэзээ ч дорд үзэж, дээрэлхэж болохгүй гэж хэлдэг юм. Учир нь чи өнөөдөр жаргалтай явах ч маргааш зовж явахыг үгүйсгэхгүй учир ядарсан хүнийг өрөвдөж амьдраарай гэнэ. Энэ ч бас үнэн л дээ. Тийм болохоор би дээрэлхүү хүнд их дургүй л дээ.

Эр хүнийг халамжлаад, багахан хайр, анхаарлаа тавиад байхад л үгнээс гардаггүй юм гэж билээ. хэхэ Энэ ч бас үнэн л байх. Гол нь өөрийгөө хамгийн их хайрлах хэрэгтэй гэж хэлдэг юм. Үнэхээр л хайртай хүнээ хаяаад явчдаг, хамаг амьдралаа зориулаад, өөрийгөө бүхлээр нь өгөөд байхад дараа нь салаавч өгдөг эрчүүд бас байна шүү дээ. Сүүлд нь харамсахгүй амьдрах нь чухал л гэсэн утга гэж ойлгоод байдын.

Зиак өөр их олон зөвлөгөө өгнө, хэлж ярина аа. хэхэ Хамгийн гол нь би эмээгийн л хүүхэд. Эмээ надад хайртай, надтай хамт байхад би дэндүү жаргалтай амьдарч чадна гэдгээ мэддэг...

Thursday, April 21, 2011

Бүх сайхан бүсгүйчүүддээ зориуллаа!

Бүсгүйчүүдээ та нар бол хамгийн сайхан, гоо үзэсгэлэнгийн дээд нь шүү! And always remember that...:)