Friday, May 6, 2011

Home sweet home

Зиак зиак тэхээр сүүлийн нэг сар маш завгүй байлаа. Учир нь тусдаа гарах их ажилд ханцуй шамлан орсон хэрэг л дээ...

За тамин түмэн минь энэ тусдаа гарна гэдэг болбоос амар ажил биш ажээ. Хэхэ Байр аваад хоёр биендээ тохирсон хөөрхөн 2 өрөө гэртээ тухалж эхлэх нь тэр дээ. Ер нь бол залуу улс учир нээх хоёр биенийхээ хүчинд тохижно ч гэж юу байхав. Тээл манай хүний аав ээж, миний өвөө эмээ гээд хүмсүүд асар их сэтгэл зүй, хөрөнгө хүч, эд материалын тусламж үзүүлсээн...


Би гэдэг хүн чинь ажилсаг гэрийн эзэгтэй, халамжит хань ижил болно гэдэгтээ бат итгээд сууж байгаа шүү дээ. ккк Гэснээс тусдаа гарахаар ёстой нөгөө сайн, муугаа мэдэлцхиймаа. Сайн муусаад ч байх юу байхав би л хамаг булайгаа сайхан дэлгэж өгчээ ш д... Архи уухаа больчиж болно оо доо хүн ер нь уухгүй л гэвэл санааных гэдэг чинь үнэн л үг ш дээ нээрээ гэж хадуурах ч яахав. Хоол хийж чадкун гор одоо л гарчээн. Манай хүн л хөөрхий хоол ундаа хийхийн. Тээд өглөө эрт босч ер нь бол сурчээ ш д. Тольны өмнө эргэлдсээр байтал арай хийж амжихын ямар сайндаа нөхөр хувцас индүүдэж өгөхөв дээ. Лүдийн шүү нээрээ тэ? хэхэ


Гэснээс өөрийн гэр орондоо тэрийгээд хэвтэх ч нээрээ жаргал юм аа! Тээд хоёулаа амралтын өдрөөр дэлгүүрээр яваал гэртээ хэрэгтэй юмаа цуглуулаал гоё л байна. Хэхэ харахаар бүгд л хэрэгтэй санагдаад аваал баймаар санагджээ ш д. Нөгөө эдийн шуналтай хувцас хунар мөрөөддөг хүн чэн ерөөсөө л түмпэн сав, аяга халбага авахыг хүсээстэй... ХҮСЭЭСТЭЙ гэдэг үгэнд өргөлт өгөөрэй хө! Мөрөөдөж байгаа гэж арай ч хэлээгү байгааз? хэхэ

Хамгийн сайхан нь гэр бүлээрээ байна, гэр бүлийн жаргалыг мэдрэх нь байна. Манай хүний аав, ээж их сайхан улс юм. Би ерөөсөө хадам аав, ээж гэж дуудаагү. Хадам гэхээр муухай үг шиг санагдаад байдымаа.... хэхэ Тээд бараг эрхлээд байгаам бэшүү? Лаг гоё ойр дотно, халамжтай уур амьсгал бүхий гэр бүл учир би ч түүнд нь шингээд л байгаа. Энэ мэдрэмжийг бүр мартах шахжээ...


PS: Гэснээс гэр тохижуулахад айр их мөнгө орхымаа. Бид 2 хамаг мөнгөө гэртээ зарцуулаад л байхаар үнэн миа байхымаа... Хурдан тохижиж дуусаад гоё дэлгүүр хэсхийнсэн.... Тэр нэг гоё дэлгүүрт орж шукаадмаар байхад даа!

4 comments:

  1. Za bayar hurgii chamdaa. Haluun dulaan uur amisgal, az jargal, ineed hooroor tsalgisan saihan ail bolooroi gej yerooye.

    Hurdan hool hj suraa, tsaad nohduudiin chn hodoodoor n tatdag gsn sht hehe

    ReplyDelete
  2. Dear Gutalchin: kkk za bayrlalaa. Gesnees bi hool er ni hiigeed bgaa shvv hehe tehdee l hiih durgv heveeree...

    ReplyDelete
  3. Тусдаа гарч байгаад нь. Баяр xүргэе! Иx гоё загвартай блогтой юмаа :)

    ReplyDelete