Tuesday, August 9, 2011

Би ядуу хүнд дургүй! Амьдралд тэмцсэн нь л хождог!

Саяхан Yuna-ын нүүрний номон дээрх пост бас хонгор Мишаагийн ээжтэйгээ хийсэн яриаг уншаад нэг бичлэг бичмээр санагдлаа.

Амьдрал дэндүү баялаг бас боломжоор дүүрэн байдаг гэдэг үгийг би өөртөө хэлэх дуртай. Үнэхээр л бид эрүүл саруул, амьдарч байгаа цагт амьдарсан шиг амьдрах нь үүрэг гэлтэй. Хүнд хэцүү бүхэн зүгээр л үл ойлголцол эсвэл харилцаж чадахгүй байгаагаас үүдэлтэй гэж би боддог. Хэн нэгнээс бэлэнчилж эсвэл гуйж амьдрах гутамшигтай биш гэж үү? Эр ч бай эм ч бай өөрийн хүчээр нөгөө яриад байдаг амьдралын баялагаа бүтээнэ гэдэг гайхамшигтай.

Ядуу хүнд би дургүй. Нээх баян таргандаа ч тэгж байгаа юм биш. Ядуу гэдэг эд материалын хомсдолоос эхлээд сэтгэлгээний ядуурлыг хүртэл хамааруулж хэлж байгаа хэрэг. Чадаж байгаа чаддаг хүмүүсээр би бахархаж, тэднээс суралцахыг хүсдэг. Тийм хүн миний амьдралд нэг л тохиолдсон тэр бол миний ЭМЭЭ. Үнэхээр гайхамшигтай эмэгтэй. Юун бурхан бурхан гэж ер нь байдаг ч юм уу. Эмээгийнхээ сайн сайхан бүхнийг, тэр их хүч, тэр гайхалтай ухаан, гоо үзэсгэлэнг өөртөө шингээхийг би үргэлж хичээдэг. Ялгаа нь би хүн бүрийг эмээ шиг өрөвдөж, хайрлаж, өршөөж чаддаггүйд л байдаг.

Яахав залуу байгаа болохоор тэр нарийн ширийнийг нь ойлгодгү ойлгохыг ч хүсдгүйтэй холбоотой байх.

Мөрөөдөлтэй байжийж амьдрал утгатай болдог гэж Мишаагийн ээж хэлсэн байсан. Би гэтэл юу хүсч мөрөөдөхөө мэдэхгүй болсон нь харамсалтай... Олон жилийн өмнө дэндүү их хүсэл мөрөөдөлтэй байсан миний мөрөөдлийг хэн нэгэн эсвэл тэдгээр хүмүүс үгүй хийснээс болсон байх...

Одоо бол зүгээр мөрөөдөхөөс ч айдаг эсвэл хүсэхээ больчихсон байх....

Харин хүч чадалтай, мөнгөтэй, бардам байх л чухал гэж би боддог. Тийм болохын төлөө би өдөр бүр тэмцдэг! Тэр цагт: