Thursday, February 9, 2012

Why???

Яагаад хүссэн бүхэн минь, санасан бүхэн минь бүтдэггүй юм бэ? Яагаад би санаандаа хүртэл сайхан амьдарч чаддаггүй юм бол? Яагаад бүх зүйл эсрэгээрээ эргээд байдаг юм бол?

Бүтэлгүй хүмүүс, мөлжигчид бас хайр даадаггүй хүмүүсээс залхаж бна. Миний амьдралд нэмэр болохгүй юм байж яагаад ингэж нэрмээс болоод байдаг юм бол? Зүгээр л намайг тайван байлгаад өгөөч дээ? Болохгүй бүхнийг болгож, хүний төлөө зовж, шаналж, сэтгэлээ чилээхээс би залхаад бна! Ингэж хүсэх нь миний буруу биш байлтай. Эсвэл би их хувиа хичээсэн хүн байх. Гэхдээ хүн намайг хайрлахгүй бол би хүнийг хайрлахгүй гэдэг ертөнцийн хууль бна шүү дээ!!!

Шинэ он гараад 2 сар хэдийн өнгөрчихлөө. Гэтэл надад хийж бүтээсэн зүйл нэг ч алга. Бүр нэг ч шүү! Энэ бүхнийг жил орж байгаатай холбогдуулан сэтгэлээ хуурч болох л юм. Гэвч миний өөрийн амьдралын төлөө, fulflillness-ын төлөө зүтгэх, хийх ёстой гэсэн тэр зорилгыг хурцлаад, хүчлээд өгөх хөшүүрэг хайчив? Их олон жил ганцаараа байж. Ээж, аав минь хамт байсангүй, итгэж хайрлаж байсан хүмүүс маань дэмжсэнгүй байсаар би бүх хүсэл, мөрөөдөл, тэмүүлэл, хийж бүтээх эрмэлзлэлээ алдчихсан юм байхдаа гэж хүртэл бодно. Магадгүй. Магадгүй шүү...

Энэ бүхэн, энэ сэтгэлийн зовлон хэдий болтол үргэлжлэх бол? Удахгүй байх л гэж найдая!

No comments:

Post a Comment